Өөрийн хэмжээнээсээ 500 дахин их чийгийг татах чадалтай цагаан шүрэн мөөгний ханд нь бага молекулын хэмжээтэй коллаген өөртөө агуулж байдгаас гадна арьсанд чийг өгөх зорилготой юм. Коллаген бол арьсанд зайлшгүй шаардлагатай бүтэц хадгалагч молекул бөгөөд нас ахих тусам хүний бие коллаген боловсруулах чадамжаа алдаж байдаг.
Ихэнх тосонд орсон коллаген нь том молекулын хэмжээтэй байдаг тул арьсанд нэвчиж орж чадалгүй, гадаргуу дээр тогтон, амласан үйлчилгээгээ үзүүлж чаддаггүй. Харин Kaine-ийн энэхүү Youth Cream тос нь шинэ үеийн технологи ашиглан коллагены молекулын хэмжээ багатай орц найрлагыг хэрэглэсэн билээ. Тийм учраас арьсанд нэвчиж орох чадамж өндөртэй байх тул таны өөрийн эластин ба гиалуроны хүчлийн алдагдалыг багасгаснаар хөгшрөлтийн эсрэг үр дүн үзүүлдэг.
Үүнээс гадна хөгшрөлтийн эсрэг орц аденосин орсон ба арьсыг чийгшүүлж, гэрэлтүүлэхээр хохоба тос орсон. Нэмэлтээр 8 төрлийн гиалуроны хүчил, бета-глюкан орсон нь арьсанд гүний чийг өгнө.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
✅ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Huuehun degy –
2 dh udaagaa herglj bnaa batgatai arisnd iluu tohirmjtoi sangdsn mash goy chiigshuuldg ugluu serhed iluu aris taivshraad goy blsn bdg hamgiin goy ni 🩷🌸
anuharchu –
Ёстой янзын гоё, энгийн (no frills), тэгсэн мөртлөө торгомсог чийгшүүлэх тос хэрэглэж дуусгалаа. @kaine__official-ийн Vegan Collagen Youth Cream нь найрлагынхаа 50%-д шагаан шүрэн мөөгний ханд, 5ppm (0.0005%) веган коллаген агуулсан байна. CloudNine.mn дээр энэхүү тосыг “арьсаа чийгээр хангаж, уян хатан чанарыг нэмэгдүүлэхийг хүссэн хүн бүхэнд зориулсан” бөгөөд “арьсыг сайтар чийгшүүлэх ба веган коллаген нь үрчлээс багасгаж, арьсыг өргөх чадалтай” гэжээ.
Тэжээллэг кремэн бүтэцтэй учраас над шиг төрөлхийн хуурай арьстай эсвэл улирлын чанартай арьс хатаж, чийг дутдаг, өнгө алддаг арьсанд нэн тохиромжтой аж (KAINE тослог, холимог арьстай хүмүүст зориулан өөр тос гаргасан шүү). Найрлагадаа ниацинамид (В3 витамин) агуулсан нь таалагдсан бөгөөд арьсанд хурдан шингэж, яг арьсыг чийгшүүлэх (услахаас ялгаатай) ажлаа маш сайн хийдэг тос шиг санагдлаа. Өглөөний арьс арчилгааны үеэрээ чийгшүүлэгчтэй нарны тос хэрэглэдэг учраас энэ тосыг зөвхөн оройны арьс арчилгаагаараа хэрэглэсээр их л удаан хэрэглэж дуусгалаа. Хэрэглэхэд авсан экспериенс (туршлага)-ийг сайжруулан өргөж байсан зүйл нь савлагаа нь гэдгийг онцолъё. Шилэн, хүнд савлагаа нь тансаг мэдрэмж төрүүлэх бөгөөд онцгой квадрат шил нь хачирхалтай байлаа. @beautyofjoseon_official-ийн Dynasty Cream-ийг санагдуулсан. Заавал дахин авна аа.
KAINE-ийн бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад @cloudnine_mongolia албан ёсны онцгой эрхтэй борлуулдаг. ANU кодыг ашиглан CloudNine.mn болон салбар дэлгүүрүүдээс KAINE-ийн хүссэн бүтээгдэхүүнээ 5% хямдруулан авах боломжтой.