Сүүн лосьон хэлбэрийн бүтэцтэй, шингэц сайтай бөгөөд чийгшил өндөртэй уг нарны тос нь зуны халуунд хөлрөхөд арилахгүй буюу хөлсөнд 100% тэсвэртэй. Химийн болон минерал нарны тосны давуу талуудыг агуулсан учраас хурдан шингэж, цагаарсан төгсгөлгүй ч эмзэг арьсанд тохирохоор бүтээгдсэн.
Голлох орц найрлага:
- 2% пантенол, 1% хулс модны усны агууламжтай учраас сэргээх мэдрэмж төрүүлж, гадаад орчны хороос арьсыг хамгаалж, тайвшруулах тул өдөр тутамд хэрэглэхэд хөнгөн бөгөөд зөөлөн.
- Нэмэлтээр HerbCool буюу байгалийн гаралтай арьсны температур бууруулах 3 төрлийн орц болох алимын гааны навч, тайм навч, ногоон цайны навчийг тус тус агуулсан.
- Эмзэг арьсанд тохиромжтой буюу эмзэгшилт үүсгэхгүй нь клиник шинжилгээгээр батлагдсан.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
✅ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
khuselkhuslen –
Физикал биш хэрнээ хөнгөхөөн бүр маш хөнгөхөн өө дарж арьсны өнгө сэргээчихдэг, будахгүй гарахад амар санагдсан. Гэхдээ арьс эмзэгшсэн батга гарсан үед хэсэгчилж хорсгоод байсан, мөн т-зоне тослогтуулж байсан. Өмнө нь түрхэх бүтээгдэхүүнүүдээ зохицуулчихвал зүгээр байх.
Zol –
Холимог арьстай надад зуны цагт нүүрийг маань бага зэрэг тослогтуулаад байсан. Хааяа нүүрэндээ санаандгүй хүрэхэд хуулраад байсан нь таалагдсангүй. Ууг нь хөнгөхөн, хурдан шингэж, бага зэрэг өө дардаг ч зарим үед түрхэхээр хоёр хацар хорсгож байсан.
nominerdenebatchimeg491 –
Tvrhsnii daraa tsairalt ugduggvi toslogtuulaad bdggvi holimog aristai nadd best tohirdg narnii tos <3
jessika_friend –
Нарны тосны хувьд арьсны өнгийг илүү өнгөлөг болгож өгч байгаа юм шиг санагдсан жоохон тослог санагдаад байгаа
batsumbertergel –
tvrheh vyd hongon hurdan shingej bgaach tvrhsenii daraa arisan deer neg tiim bvrhvvl vvsgeed bdag tos bnlee araas ni nvvr budhad johon tuhgvi snagdsan yorno dan narnii tostoi garah gj bgaa vyd tvrhwel dajgvi sanagdsan aris emzegshsen vyd baga zergiin horsoh chimchigneh medremj toruulj bsan. emzeg bish hewiin holimigduu aristai hvnd arai ilvv tohiroh yum shig sanagdsan.
tuvshinbaatarariunbat63 –
Hybrid sunscreen хэрэглэж үзмээр санагдаад түрхэж үзээд тослог батга гарах хандлагатай арьс дээр нэмж батга гараагүй байна. Зны халуун үеэс болоод ч тэр үү нүх сүв бөглөгдсөн үү хамарны 2 талд биржгэр зүйл ажиглагдсан бусдаар бол орц нь маш эрүүл бүтэц нь хөнгөхөн түрхэх тараахад их хялбар байсан.
anuharchu –
K-beauty-ийн нарны тоснууд гайхшруулж дуусахгүй юмаа. @kaine__official-ийн Green Fit Pro Sun нарны тосноос эхний саваа хэрэглэж дуусгамагцаа дахиж авмаар санагдлаа.
Нарны хэт ягаан туяанаас хамгаалах 5 төрлийн органик фильтер, минерал фильтерыг хослуулсан бөгөөд SPF50+ PA++++ зэрэгтэй энэ тос нь арьсыг чийгшүүлэнгээ хамгаалах үйлчилгээтэй. Нэмээд хөлсний хамгаалалттай тул дасгалтай өдрүүдэд урсчихгүй, арьсан дээр маань сайн тогтож байсныг хэрэглэж дуусгасныхаа дараа ухаарлаа. 100% органик фильтертэй K-beauty тоснууд хэтэрхий “чийглэг” санагддаг холимог, тослог арьстай хүмүүст таалагдана аа. Амлая.
KAINE-ийн бүтээгдэхүүнүүд Монголд зөвхөн @cloudnine_mongolia-аар алба ёсны онцгой эрхтэй борлуулагддаг. ANU кодыг ашиглан энэ брэндийн хүссэн бүтээгдэхүүнээ 5% хямдруулах боломжтой шүү. Код онлайн болон салбар дэлгүүрт аль алинд нь үйлчилнэ.
ТҮЛХҮҮР ОРЦУУД (@incidecodercom):
• Антиоксидант: Camellia Sinensis Leaf Extract, Tocopherol, Ectoin
• Арьстай ижил: Hyaluronic Acid, Sodium Hyaluronate
• Нарны хэт ягаан туяанаас хамгаалах: Uvinul A Plus, Tinosorb S, Uvinul T 150, Parsol SLX, Mexoryl SX
• Тайвшруулах: Panthenol, Camellia Sinensis Leaf Extract, Allantoin, Ectoin
misheel –
Цагаарч тогтож үлддэггүй мөн шингэн бүтэцтэй хурдан шингэдэг санагдсан. Хэрэглээд нэлээд хэдэн сар болсон, удаж байгаа. Хуурай/холимог арьстай надад яг тохирсон юм шиг санагдсан. Жилийн аль ч улиралд ашиглаж болохоор, хөлсний хамгаалалттай гэдгээрээ зуны халуунд мөн тохиромжтой. Түрхсэний дараа арьсны өнгө сэргээчихдэг, багахан өө дардаг.
Mungunuu –
Ug ni ih zgr narnii tos ch gsn aimr aris horsgood buur ulaalgaad emzegshuuleed bsaan. Dres ni jhn huulraad bsn ni taalagdsangui. Ug ni neeh emzegsheed bdgue holimog aristai. Yr ni demii sngdlaa ehendee ug ni zgr bj bgaad baga zereg horsgood bsnaa suuldee buur turheel shuud nuuree ugaahgui bol horsood ogt zgr bolkue bsn🥲