Голлох орц
Глютатион:
- Хүний бие өөрөөсөө боловсруулах чадамжтай олон чухал үүргүүд биелүүлэгч байгалийн молекул юм. Молекулын хэмжээ нь жижиг байдаг тул арьсанд шингэц сайтай ба антиоксидантын чадамж өндөр учир гадаад орчноос үүдэлтэй гэмтэл, хорыг саармагжуулж, залуужуулж байдаг.
- Мөн меланин уургийн эсрэг үйлчилгээ үзүүлж сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлдэг нь батлагдсан.
- Хамгийн гайхалтай нь ийм өндөр үр дүнтэй хэр нь арьс эмзэгшүүлэх эрсдэл маш багатайд тооцогддог.
Глютатионы шингэцийг сайжруулж, үр дүнг нэмэгдүүлэхийн тулд шингэрүүлэгч витамины нэгдлүүдийг /Vitamin C, Vitamin E, Coenzyme Q10, Alpha Lipoic Acid/ агуулсан бөгөөд эдгээр нь хоорондоо уусан нэгдэж, глютатионы үйлчилгээг 98% нэмэгдүүлж өгнө.
Lignonberry extract (604,074ppm): Антиоксидантаар баялаг улаан жимсний ханд нь хар пигмент үүсэх үйл явцад саад хийж /сэвх, нөсөөг үүсгэж байдаг меланин уургийн үйлвэрлэлтийг дарангуйлах/, арьсны өнгийг жигдэлж, нөсөө толбыг арилгахад тусална. Мөн хөгшрөлтийн процессыг удаашруулж, уян хатан байдал нэмэгдүүлэхэд тусална.
Phantenol (50,000ppm): Эмзэгшлийг бууруулж, ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн барьерыг сайжруулна.
Niacinamide (50,000ppm): Нүхжилтийг багасгаж, арьсны өнгийг жигдлэхээс гадна хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэнэ.
Tranexamic acid (40,000ppm): Сэвх, нөсөө толбо болон батганы сорвийг арилгахад тусална.
Бусад орц
Alpha Arbutin: Сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлнэ.
Витамины нэгдэл:
- Vitamin C: С амин дэм нь арьсны эсийг нарны хэт ягаан туяаны гэмтлээс хамгаалахаас гадна, коллагены үйлдвэрлэлтийг дэмжинэ.
- Vitamin E: Коллагены задрал болон үрчлээ, хуурайшилт зэрэг эрт хөгшрөлтийн бусад шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлнэ.
- Coenzyme Q10: Арьсны эсийн үйл ажиллагааг тэтгэж, бүтцийг сайжруулж, өнгийг жигдэлж, коллаген ба эластиний үйлдвэржилтийг дэмжсэнээр хялгасан үрчлээ, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг үзүүлнэ.
- Alpha Lipioc Acid: Хорт бодисуудыг саармагжуулж, чөлөөт радикалуудтай тэмцэх чадалтай хүчтэй антиоксидант нэгдэл. Усанд болон тосонд аль алинд нь уусах чадалтай өвөрмөц шинж чанартай.
Нөсөө толбыг ул мөр үлдээлгүйгээр арилгах глютатион болон антиоксидант нэгдлүүдийн харилцан үйлчлэл нь цочролоос /нарны хэт ягаан туяа/ үүсэн нөсөө толбыг үр дүнтэйгээр арилгана.
Клиникийн судалгааны 4 долоо хоногийн дараах үр дүн
- Сэвх нөсөө толбо 9,65 хувиар бүдгэрсэн
- Меланин уургийн үйлдвэрлэлт 23,72 хувиар буурсан.
- Арьсны өнгө 18,90 хувиар жигдэрсэн.
- Арьсны гэрэлтэх байдал 3,22 хувиар нэмэгдсэн.
anuharchu –
Анх задалснаасаа хойш яг гурван сарын турш өглөө бүр антиоксидант серум болгон хэрэглэсээр дуусгалаа. Наалдамхай биш, хөнгөн мөртлөө хангалттай өтгөн бүтэцтэй, хурдан шингэдэг, амархан оксиджиж шарладаггүй ажээ. Удаан хугацаанд нөсөөжиж тогтсон толбыг бол арилгахгүй ээ, гэхдээ арьсны өнгийг нийтээр нь жигдэлсэн шиг санагдлаа. Антиоксидант серумээ хөргөгчинд хадгалах дургүй хүмүүст тохиромжтой серум байна аа.