BE PLAIN
Энгийн байдлыг эрхэмлэдэг Beplain брэнд нь хамгийн эрүүл, аюулгүй орц найрлагыг сонгон арьсанд ашиг тусгүй орц найрлагуудыг бүгдийг нь хассанаараа алдартай. Арьс арчилгаа хүйс харгалзахгүй, стрессгүй, тааламжтай байх ёстой гэх зарчмын дор бүтээгдэхүүнүүдээ урладаг.
Үүнээс гадна орц найрлагаа тарьж боловсруулах, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, сав баглаа боодлоо бүтээхэд бүгд байгальд ээлтэй, 100% дахин боловсруулж болохуйц байдлаар хийдэг.
GREENFUL
Ногоон шошийг голлосон энэхүү line нь арьсыг байгалын аргаар зөөлөн гуужуулж, нүх сүвэн дахь бохирдлыг сайтар цэвэрлэх бүтээгдэхүүнүүдтэй билээ. Мөн түүнчлэн ногоон шошийн хандыг Шилла гүрний үеэс олон зууны туршид цэвэрлэх, ариутгах зорилгоор ашиглаж ирсэнд “100 хорт бодисыг арилгах чадвартай” хэмээсэн хэлц үг ч байдаг.
CHAMOMILE
Chamomile буюу Балжингарав цэцэг нь эмзэг арьсыг тайвшруулах, улайлтыг багасгах, батга арилгах, экзем, псориаз зэрэг арьсны өвлөлийг эмчлэхэд тустай байдаг. Түүнээс гадна арьсны эсийн шинэчлэгдэх чадварыг нэмэгдүүлж, арьсыг зөөлөн булбарай болгож өнгийг жигдрүүлж, илүү гэрэлтсэн болгодог байна.
CICATEROL
Cica- буюу сентелла азиатика болон -terol буюу phytosterol гэх хоёр үгийн нийлбэр болсон энэхүү line нь эмзэгшсэн арьсыг тайвшруулж, хамгаалах хана дэмжиж, батганы үрэвсэл намдаар чадвартай. Phytosterol нь байгалиасаа ургамлын тос, үр зэрэгт агуулагдаж байдаг хлостеринтай төстэй бүтэцтэй орц юм.