Арьсыг чангалж уян хатан чанарыг нэмэгдүүлэх зорилготой Bliv:U брэндээс патентлан гаргасан Collagen Bouncing Activer орцыг агуулсан энэхүү тонер нь арьсны чийгшлийг нэмэгдүүлэх төдийгүй хялгасан үрчлээг арилгаж, үхэжсэн эд эсийг маш зөөлнөөр гуужуулж, гэрэлтсэн булбарай арьсыг бий болгоно.
- Коллаген– 180 жилийн туршид зөвхөн коллагеныг судалсан Вейшардт Францын жижиг молекулт коллагеныг ашигласан. Молекулын хэмжээ нь асар жижиг учраас арьсны илүү гүн рүү шингэж, үр дүнгээ үзүүлнэ.
- Эластин– Коллагены агууламжийг дэмжиж өгдөг уян хатан чанартай уураг.
- Гиалуроны хүчил – Бидний арьсанд байгалиасаа байдаг humectant бөгөөд өөрөөсөө 1000 дахин их жинтэй усыг татаж чаддаг. Том молекултай гиалуроны хүчил нь арьсны өнгөн давхаргыг чийгшүүлж, зөөлрүүлдэг бол жижиг молекултай нь гүний давхаргад нэвтэрч үрчлээнээс сэргийлж, гүний чийгшил өгдөг.
- 3 төрлийн ашигтай бактери– Lactobacillus Ferment Lysate, Lactobacillus Ferment, Streptococcus Thermophilus Ferment гэх 3 төрлийн ашигтай бактери /цагаан будаанаас исгэж гаргаж авдаг ба арьсны өнгийг сэргээж гүнээс нь чийгээр хангаж өгдөг пробиотик/ орсон тул арьсыг илүү үр дүнтэйгээр эрүүл чийглэг, уян хатан болгож өгнө.
- 17 төрлийн амин хүчил & 12 төрлийн пептид– Чийгшүүлж тэжээл өгөх үүрэгтэй амин хүчил болон уян хатан байдлыг дэмжих пептидүүд нийлснээр арьсны гүн давхаргад нэвчиж эрүүл арьсыг бий болгоно.
- LHA + PHA – Эмзэг арьсанд ч тохиромжтой энэхүү гуужуулагч орц нь үхэжсэн эд эсийг зөөлнөөр гуужуулах төдийгүй арьсыг гэрэлтсэн толигор болгоно.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.