Найрлагадаа нано биш UV шүүгч орц агуулсан учраас түрхсэний дараа арьсыг хуурайшуулахгүйгээс гадна white-cast буюу цагаарсан төгсгөлийг багасгасан.
- Арьсны харшлын тест, эмзэг арьсны тестээр шалгагдсан
- Нярай болон бага насны хүүхдэд аюулгүй
- Германы арьс судлалын төвөөр шалгагдсан
Голлох орц:
- Zinc Oxide – Минерал фильтер бөгөөд нарны хорт туяаг ойлгох замаар арьсыг хамгаалдаг.
- BABY OAT BARRIER™ – Солонгосын Хенам мужийн цэнгэг ус болон далайн салхинд ургасан органик овьёосыг цэвэршүүлэн гаргаж авсан орц юм. Арьсыг тайвшруулан, чийгийг түгжиж үрэвслийг намдаахаас гадна үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.
- Ceramide Complex plus – 5 төрлийн серамидийг хольж гаргасан арьсны чийгийн барьерыг сайжруулан хамгаална.
Бусад орц:
- Ectoin – Байгалийн бодис бөгөөд усны молекулуудыг соронз мэт өөртөө татдаг. Мөн чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээтэй арьсны ханыг бэхжүүлэх гэх мэт маш олон давуу талтай.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.