Dr.Different
“It’s different when it’s made different”
2018 онд анагаах ухааны эмч профессор И Дон Вон олон хүмүүсийг гоо сайхны бүтээгдэхүүнээр дамжуулан арьсны мэргэжилтнүүдийн тусгайлсан үйлчилгээг авах боломжийг олгохоор 14 арьсны эмч, профессоруудтай хамтран үүсгэн байгуулсан байна. Арьсны олон төрлийн асуудлуудыг хамгийн ойроос судалж мэргэшсэн хүмүүсийн НОУ ХАУ-г шингээж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн түр зуурын үр дүн биш урт хугацааны арьсны эрүүл мэндэд анхаардаг онцлогтой бренд юм.
Гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүнүүд болон эмчилгээний хэрэгслүүдийг зохион бүтээж Солонгосын 400 гаруй клиникд нийлүүлэлт хийдэг бөгөөд арьсны өвчтэй хүмүүст ч итгэлтэйгээр хэрэглэх сонголт болж өгдөг байна. Дотоодын томоохон дэлгүүр онлайн платформ төдийгүй олон улсын зах зээлд ч тодорхой байр сууриа олсон бренд юм.
Dr.Different
Үүсгэн байгуулагч анагаах ухааны доктор профессор И Дон Вон нь 30 жилийн арьсны эмчийн туршлагатай. Солонгос улсдаа арьсны эмч нарын багш гэгддэг бөгөөд тэрээр 2003 онд эмийн зэрэглэлтэй CNP Cosmetics-г анх үүсгэн байгуулж олон алдартнууд болон хэрэглэгчдийн итгэлийг хүлээж байсан билээ. Үүний дараа 2018 онд тэрээр Daruen Cosmetics-г үүсгэн байгуулж Dr.Different брендийг гаргасан. Анхны бүтээгдэхүүнүүдээ зах зээлд гаргахаас өмнө Их сургуулийн эмнэлгийн арьсны тасагт болон Солонгос улсдаа алдартай арьсны эмнэлгүүдэд нийлүүлсэн нь эхлээд мэргэжлийн хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх том алхам болсон байна.
“Арьсны эмч нар гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрөөр бүтээдэг, бид тренд болж буй найрлагад биш баталгаажсан орцонд төвлөрдөг учраас үр ашиггүй бүтээгдэхүүн зохион бүтээхгүй” – анагаах ухааны доктор профессор И Дон Вон
БРЭНДИЙН ОНЦЛОГ
Арьсны эмч нар бүтээсэн
Бүтээгдэхүүнүүдийг 15 арьсны мэргэжилтнүүд гар бие оролцон гаргаж авдаг бөгөөд зөвхөн баталгаажсан идэвхтэй найрлагууд (ретинал, PHA, серамид, витамин ц…)-г ашигладаг.
Шинжлэх ухаанаар баталгаажсан
Dr.Different бренд нь судалгаа шинжилгээг нэгдүгээрт тавьдаг ба бүтээгдэхүүний түүхий эд хичнээн сайн байсан ч орц найрлагын хувийг оновчтой байлгахгүй бол үр дүнгүй гэж үздэг учраас бүх найрлагаа шинжлэх ухааны судалгаагаар баталгаажуулан бүтээдэг.
Минималист байдал
Үнэтэй болон үр дүнтэй түүхий эдийг сонгож боловсруулан ашиглахаас гадна арьсыг цочроож болзошгүй хэрэггүй орц найрлагаас бүрэн зайлсхийдэг.