Уг тосонд орсон ретинал нь жирийн ретинолуудаас 77 дахин үнэтэй түүхий эдийг сонгон авч 10 жилийн судалгаа шинжилгээний үндсэнд тогтворжуулан патентжуулж авсан тусгай орц юм. Бүтцийн хувьд арьсны нүхнээс 1,7сая жижиг микро хэмжээтэй учраас арьсанд жигд бөгөөд бүрхүүл үүсгэхгүйгээр арьсны гүнд хурдан хугацаанд шингэнэ. Энэхүү үрчлээний эсрэг тосыг хэргэлсний дараах үр дүн:
- Үрчлээг 9.9% багассан
- 6% арьсыг өргөх чадвартай
- Арьсны уян хатан байдлыг 8.6% сайжруулсан
- Чийгшлийг 22.4% нэмэгдүүлсэн
Голлох орц:
- Retinal 0.025% – Ретинал буюу А витамины нэг төрөл нь хөгшрөлтийн эсрэг хамгийн их судлагдсан орцуудын нэг билээ. Липосом буюу нэг төрлийн нано-тээвэрлэгч бүтцийг ашиглаж шийдсэн тогворжуулсан төрөл бөгөөд арьсанд түрхмэгц эсүүдтэй холбогдон нөхөн төлжилтийг идэвхжүүлдгээрээ давуу талтай.
- Niacinamide 2% – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг баргасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
Бусад орц:
- 11 төрлийн пептид – Пептидүүд нь коллаген, эластин, кератин зэрэг уургийн бүтцийг бий болгодог амин хүчлүүдийн гинжин хэлхээ юм. Коллаген, эластин үйлдвэрлэлийг дэмжихээс гадна нүдний хавдар, хөхрөлт (dark circle )-г багасгана.
- Adenosine – Aрьсны өнгөн давхрагад байдаг эсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, коллагений үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй.
Дээгий –
Ёстой яахавдээ л муу ч биш сайн ч биш нүдний харлалтад нөлөөгүй үрчлээ нэг их байхгүйч яахавдээ л бсан арьс зассан санагдаагүй axis-y хэрэглэж бгад энүүгээр сольж үзсэн ахиж авахгүй өмнөхөө хэрэглэх бх