Дараах 2 төрлийн бүтээгдэхүүн агуулсан ба оройн арьс арчилгааг бүрэн хийх боломжтой.
- MILD REEDLE SHOT 700 – Reedle shot-н гол зорилго нь арьсанд түрхэхэд бичил хэмжээтэй зүү мэт найрлага арьсыг цоолон дараагийн хэрэглэх бүтээгдэхүүнүүдийг арьсанд гүн шингэж үйлчилгээг нь дээд зэргээр нэмэгдүүлэх юм.
- REEDLE SHOT SOFT DEEP MASK – Гүн чийгшүүлэн тэжээлээр хангах, тайвшруулах үйлчилгээтэй салфеткан маск
Голлох орц:
- CICA REEDLE™ (570,000) – 99 хувийн эрдсийн гаралтай силика зүүг халаан сентелла азиатика буюу бар өвсний хандаар бага даралтад бүрж гарган авсан найрлага. Идэвхтэй найрлагуудыг арьсны гүнд нэвтрэхэд туслах гол үүрэгтэй.
- Ceramide NP – Серамид нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, чийг алдалтаас сэргийлдэг.
- AMINO ACID complex – 20 төрлийн хэрэгтэй амин хүчлийг нийлүүлэн гаргаж авсан онцгой найрлага. Арьсанд чийгшил өгөх, хөгшрөлтийн эсрэг, хамгаалах болон нөхөн сэргээх бүх төрлийн давуу талтай.
- 5GF Complex – 5 төрлийн пептидүүдийн нийлбэр бөгөөд коллаген, эластин, кератин зэрэг уургийн бүтцийг бий болгодог амин хүчлүүдийн гинжин хэлхээ юм. Пептид нь “мэдээлэл дамжуулагч”-ийн үүргийг гүйцэтгэж арьсны эсийг коллаген, эластин үйлдвэрлэхэд дэмжлэг болдог.
Бусад орц:
- Panthenol – Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн ханыг сайжруулдаг
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.