8 төрлийн гиалуроны хүчил, өргөст лийрийн ханд, diglycerin гэсэн найрлагуудаас гаргаж авсан RADIANT MOOL AMPOULE™ хэмээх патентласан найрлагыг энэхүү күшионд оруулсан нь арьсыг чийгшүүлэн гэрэлтсэн будалтыг бий болгож өгнө. Нэмэлтээр уг күшион нь үрчлээний эсрэг болон цайруулах үйлчилгээг давхар үзүүлнэ.
Голлох орц:
- 8 төрлийн гиалуроны хүчил – Олон төрлийн молекулын хэмжээтэй тул арьсны бүхий л давхаргыг чийгээр ханган чийглэг, толигор арьсыг бий болгоно.
- Opuntia Ficus Indica (Өргөст лийр) – Витамин C болон бусад антиоксидантуудаар баялаг уг ургамал нь хуурайшсан арьсыг маш сайн чийгшүүлж, тэжээл өгч, чөлөөт радикалын гэмтлийг эдгээхэд тустай.
Бусад орц:
- Niacinamide – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
- Adenosine – Aрьсны өнгөн давхрагад байдаг эсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, коллагений үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй.
#N1 Ivory – Дундаж цагаан
#N2 Vanilla – Дундаж бэж
#Y4 Sand – Натурал дундаж бэж
Essential Skin Nuder Cushion | Skin Nuder Cover Layer Cushion | Masterclass Radiant Cushion | |
Төгсгөл | Натурал гэрэлтсэн | Хагас матт | Гэрэлтсэн |
Чийгшил | ••••• | ••••◦ | ••••• |
Өө даралт | •••◦◦ | ••••◦ | ••••◦ |
Санал болгох арьсны төрөл | Хуурай/Холимог арьс Натурал бага зэргийн чийглэг будалт хийхэд | Тослог/Холимог арьс Матт өө даралттай будалт хийхэд | Хуурай арьс Гэрэлтсэн чийглэг будалт хийхэд |
Uyanga (verified owner) –
Uneheer goe baigaa aris barzaihgui mash goe glow haragduuldag oo dajgui sain dardag huurai aristai nadad law goe taaraad baigaa
Г –
Танайд байгаа хамгийн цайвар өнгийг нь авсан бордоод байх юм аа. Бүр илт бор биш юм даа гээд түрхээд орой гэхэд оксиджоод бүр хар бор юм шиг нүүртэй болоод байх юм. Монголд шар цайвар царайтай хүн олон шүү дээ. Цайвар өнгөнөөс нь оруулж ирээрэй хүлээж байгаа шүү 😄
Cushion-ий хувьд бол тун давгүй шүү.