Энэхүү өдөр тутмын тонер нь Beplain брэндийн патенталсан найрлага болох Mung Bean Peptide агуулсан бөгөөд энэ нь арьсны температурыг бууруулан тослогийг хянаж, коллагены үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээтэй.
- Тослог их ялгаруулдаг арьс
- Халууцаж, улайдаг арьс
- Нүхжилттэй арьс
- Үхэжсэн арьсаа зөөлөн гуужуулах шаардлагатай арьс
Голлох орц:
- Mung Bean Peptide™ – Арьсыг хоргүйжүүлж, нүх сүв дэх бохирдлыг цэвэрлэх ногоон шош болон арьс чангаруулах пептидийг холин гаргаж авсан найрлага.
- Гиалуроны хүчил – Бидний арьсанд байгалиасаа байдаг humectant бөгөөд өөрөөсөө 1000 дахин их жинтэй усыг татаж чаддаг. Жижиг молекултай нь гүний давхаргад нэвтэрч үрчлээнээс сэргийлж, гүний чийгшил өгдөг.
- Capryloyl Salicylic Acid – BHA гуужуулагчийн дайвар хэлбэр бөгөөд хөнгөн гуужуулж, батга үүсгэгч бактери болон илүүдэл тослогийг багасгаж, арьсны улайлт цочролыг намдаана.
Бусад орц:
- Pyrus Malus (Алимын ханд) – Чийгшлийг татах болон антиоксидант найрлага бөгөөд зөөлөн гуужуулах давхар үйлчилгээтэй.
azu –
yeeyy beplain unen tsarailag brand shuu
All time fav 🙂