Арьсны температур буулгах үйлчилгээтэй ногоон шошийг гол орцоо болгосон тул халуунаас болж тэлсэн нүх сүвийг багасгахаас гадна эмзэг арьсанд ч тохиромжтой өдөр тутмын хөнгөн нарны тос. Нарнаас хамгаалахаас гадна жижиг тоосонцруудаас ч арьсыг хамгаална. Хурдан шингэдэг бөгөөд цайж үлддэггүй учраас араас нь будалт хийхэд нэн тохиромжтой.
- Арьсны температур буулгах
- Арьсны нүх сүв бөглөхгүй (Non-comedogenic)
- Нарнаас 5 дахин сайн хамгаална
Голлох орц:
- Mung Bean Peptide™ – Арьсыг хоргүйжүүлж, нүх сүв дэх бохирдлыг цэвэрлэх ногоон шош болон арьс чангаруулах пептидийг холин гаргаж авсан патентлагдсан найрлага.
- Niacinamide – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
Бусад орц:
- Aloe – А, В, С, Е витамин болон амин дэмүүд, эрдэс бодисуудаар баялаг бөгөөд хүний биед шаардлагатай 22 амин хүчлийн 20-ийг нь өөртөө агуулсан байдаг тул арьсыг хэрэгцээт бүхий л амин дэм, эрдсээр хангаж өгдөг.
Ари –
Яг л birch sunscreen, BOJ sunscreen-тэй адил сайн шингэдэг, цайралт байхгүй, тэгсэн мөртлөө нээх гоё cooling effect-тэй, зун халуунд гоё санагдсан
Khuslen –
Хөнгөхөн бүтэцтэй, батга гаргахгүй. Мөн чийгшил өгдөг учир энэ тосыг түрхэхээр нүүр будалт маань барзайхгүй smooth болоод байгаа санагдсан.
Yuuk –
Өөлөх юмгүй. Сэрүү татаад түрхэхэд арьсанд үнэхээр тухтай мөн хурдан шингэдэг. Бүр будаг огт барзайлгахгүй байгаа нь их таалагдсан.
Odkwkwkwk –
Сэрүү татуулж, сэнгэнүүлдэг нь бол үнэхээр мэдрэгддэг. Гэхдээ тийм үйлчилгээг ихэвчлэн зун л авмаар санагддаг даа? Гэтэл бүтцийнхээ хувьд бол өтгөн, зуны улиралд тослог, холимог арьстай хүмүүс хүнддэхээр санагдсан. Түрхээд хэдэн цагийн дараа хүрэхээр хууларч, бөмбөрөөд байсан. Хуурайдуу арьстай хүмүүст бол үнэхээр гоё тос байна лээ.
Nomio –
ystoi goyoo tolsog holimog aristai zunii haluund yum turhmeergui sngddg eniig turheheer haluun udruudg ch amarhn davna. Hamar hesgeer nuhjilttei bsn bhgu blsn ih nemertei buteegdehuun bsn uchir mungbean tsuvraliig bugdiig ni avch heregleheer blsndo kk. butets hund bish hungun tsairdggu mash taatai.
д янжмаа –
holimog aristai nadad bol taaraagui ee hunduurtei batganuud garaad baisan