Энэхүү 4-in-1 эрчимтэй тайвшруулах маск нь шинэчлэгдэн гол орц болох цайны модны хандыг 3 дахин нэмэгдүүлсэн нь тослог, батга гарамтгай арьстай хүмүүсийн дунд маш алдартай салфеткан маск болж чаджээ.
- 30 секундэд арьсны эмзэгшлийг намдаана
- Арьсны температурыг бууруулна
- Халуунаас болж цочирсон арьсыг тайвшруулна
- Нарны хэт ягаан туяанаас үүссэн цочролыг намдаана
Мөн 3 төрлийн чийгшүүлэх найрлагуудын тусламжтайгаар арьсыг гүнээс нь чийгээр ханган гэрэлтүүлнэ. Маскийн материал нь хулс модноос гаргаж авсан тул арьснаас хөндийрөхгүйгээр жигд наалдан гүний чийг өгнө.
MEDIHEAL брэндийн салфеткан маскууд дэлхий даяар 3 тэрбум ширхэг борлуулагдсан тоо баримт байдаг.
Голлох орц:
- Tea Tree Extract 1.2% – Бактери, нян, мөөгөнцөр мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, улайлтыг тайвшруулна.
- Trehalose – байгалийн элсэн чихэр бөгөөд арьсны чийгшлээ хадгалах чадварыг нэмэгдүүлдэг.
- Panthenol – Үс болон арьсны арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг.
Бусад орц:
- Adenosine – Aрьсны өнгөн давхаргад байдаг эсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, коллагений үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй.
- Ceramide NP – Серамид нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, чийг алдалтаас сэргийлдэг.
- Citrus Aurantium Bergamia (Bergamot) Fruit Oil – Тослогийг тэнцвэржүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ давхар үзүүлдэг.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.