Сентелла өвсний ханд нь эмзэг мэдрэмтгий арьсыг гадаад орчны нөлөөллөөс хамгаалж, тайвшруулна. Мөн арьсыг гүн чийгшүүлэх ший тос болон хашны ханд оруулснаар хуурайшсан арьсы чийгийг нэмэгдүүлэн зөөлөн болгоно.
Голлох орц:
- Centella Asiatica Extract 29.2% – Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
- Жижиг молекултай коллаген – Aрьсны илүү гүн рүү шингэж, хялгасан үрчлээг тэнийлгэж, хуурайшиж, насжиж буй арьсыг сэргээнэ.
- sh-Oligopeptide – Энгийн пептидээс 10 дахин их амин хүчил агуулдаг коллаген, эластин, кератин зэрэг уургийн бүтцийг бий болгодог. Пептид нь “мэдээлэл дамжуулагч”-ийн үүргийг гүйцэтгэж, арьсны эсийг коллаген, эластин үйлдвэрлэхэд дэмжлэг болдог.
Бусад орц:
- Shea Butter – Африкт ургадаг модны самраас гаргаж авсан энэхүү тос нь А, Е витамин, болон бусад нэн чухал тосон хүчлүүдийг агуулдаг учраас хуурайшиж холцруутсан арьсыг хамгийн хурдан зөөлрүүлж тэжээл өгдөг.
- Squalane – Бидний арьс байгалиасаа squalene хэмээх тосыг үйлдвэрлэдэг ч нас ахихын хэрээр үйлдвэржилт буурдаг. Тиймээс чидун жимс, дал мод зэргээс гарган авдаг ургамлын гаралтай squalane-ийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг болжээ. Squalane нь бидний арьсанд өөрийн мэт шингэж, зөөлрүүлж, чийгийг хадгалан, хамгаалах ханыг бэхжүүлдэг. Хэдийгээр тослог найрлага боловч нүх сүв бөглөдөггүй учраас батга гарамтгай арьсанд ч хэрэглэх боломжтой.
zulaa –
nuh suv boglood batga gargaad bnlee