Гиалуроны Хүчлийг ч орлож болзошгүй Бета-Глюкан! -
Найрлага

Гиалуроны Хүчлийг ч орлож болзошгүй Бета-Глюкан!

Арьсыг тайвшруулах, антиоксидантуудаар баялаг, гайхалтай чийгшүүлэгч тэр юу вэ? Тэр бол Бета Глюкан!

Гиалуроны хүчлийг орлох магадлалтай хэмээн яригдаж буй Бета Глюкан нь чухам юу вэ?

β-глюкан хэмээн бичигддэг, Бета Глюкан нь элдэв мөөгөнцөр /fungi/, бактери, далайн замаг /seaweed/, овъёос /oat/ зэргээс гаргаж авдаг полисахарид юм. Полисахарид гэдэг нь хэд хэдэн сахар, цардуул, целлюлоз хоорондоо холбогдсон байхыг хэлдэг.

Гиалуроны Хүчлийг ч орлож болзошгүй Бета-Глюкан! - БЕТА ГЛЮКАН

 “Lab Muffin” үүсгэн байгуулагч, химийн докторын зэрэгтэй Dr.Michelle Wong хэлэхдээ: ‘Бета Глюкан нь арьсны гаднах давхаргуудад ус болон чийгийг өөртөө татдаг чийг түгжигч найрлага юм.’ гэжээ. Бета Глюкан нь бидний биед байгалиасаа байдаггүй. Тэгвэл ямар ашигтай болоод энэ нэгдэл нь бидэнд хэрэгтэй болчихов?

Бета Глюканы ач тус

Гэмтлээс урьдчилан сэргийлдэг: “Surface Deep” брэндийн үүсгэн байгуулагч Доктор Залка Бета Глюкан найрлагыг хөгшрөлт болон нарны хэт ягаан туянаас үүдэлтэй эсийн гэмтлээс урьдчилан сэргийлэхэд ач тустай байж болзошгүй хэмээн хэлжээ.

Арьсыг нөхөн төлжүүлдэг: Арьсны дерматит, экзем, түлэгдэлт, шархны эмчилгээнд тустай болох нь зарим судалгаагаар нотлогдсон байна. Чухам энэ нөхөн төлжүүлэх чадвар нь тус найрлагыг арьсны давхаргыг бэхжүүлэх үйлчилгээтэй болгож өгдөг гэж хэлж болно.

Арьсны давхаргыг бэхжүүлдэг: “Kosmetic Community”-н үүсгэн байгуулагч Анн Сон хэлэхдээ Бета Глюкан нь арьсны гадаргуу дээр хоорондоо хэлхээ үүсгэж нүдэнд үл үзэгдэх, нимгэн бүрхүүл үүсгэдэг гэжээ. Энэ нь арьсны байгалийн давхаргыг бэхжүүлж, ингэснээр өдөр бүрийн гадаад орчны сөрөг нөлөөнөөс арьсыг хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, таны арьс улайж, эмзэглэсэн тохиолдолд Бета Глюкан таны асуудлыг шийдэх шинэ сонголт байж болох юм.

Дархлааг дэмждэг: Бета Глюкан найрлага нь бүр цаашлаад арьсны хамгаалах давхаргыг гэмтээж болзошгүй гадны бактериудыг хүртэл устгах чадвартай. Бета Глюкан нь макрофагийг /macrophage/ дэмжиж, бусад дархлааны эсүүдийг өвчин үүсгэгч жижиг организмийн эсрэг идэвхжүүлж өгдөг. Энэ шалтгаанаар нэн ялангуяа хуурай, хагарсан, ширүүн арьсанд нэн тохиромжтой байдаг. Дерматит, экзем гэх мэтчилэн гэмтсэн арьсанд бета-глюкан вирус болон өвчин үүсгэгч жижиг организмын эсрэг тэмцэх чадвартай байдаг.

Арьсыг гүн чийгшүүлдэг: Бета-глюкан нь ‘humectant’ буюу чийгийг түгжиж, гадагш алдахаас сэргийлдэг. Энэ баримтнаас цаашлаад их сонирхолтой болдог. Гиалуроны хүчил нь ретинолтой ижил арьс арчилгааны нэгэн од бүтээгдэхүүн бөгөөд өөрийнхөө жингээс 1000 дахин илүү чийгийг өөртөө татах чадвартай төгс чийгшүүлэгч найрлага юм. Яг үүнтэй ижил бета-глюкан нь ижил үүрэг гүйцэтгэх чадвартай байдаг. ‘Гиалуроны хүчил болон бета-глюкан хоорондоо их төстэй бүтэцтэй.  Бета-глюкан бүр илүү ч чийгшүүлдэг байх магадлалтай.’ хэмээн Сон хэлсэн байна.   

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ: Чийгшлээс гадна арьс арчилгааны үндсэн нэг асуудал болох хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ нь энэ найрлагыг улам онцгой болгож байгаа юм. Бета-глюкан нь өөрөө сахарын өвөрмөц нэгдэл учраас биеийн олон хэсэгтэй нэгдэх чадвартай байдаг. Энэхүү молекул нь хаана байгаа газраасаа шалтгаалан өөр өөр үйлчилгээ үзүүлдэг. Хэдийгээр бета-глюкан харьцангуй том молекулын хэмжээтэй хэдий ч арьсны гаднах эпидермисын давхаргын гүнд нэвчиж, хялгасан үрчлээсийг багасгах чадвартай байдаг.

Эх сурвалж: Byrdie.com Beta Glucan Skincare

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн