Сүүлийн үед хус модны шүүс нь арьс арчилгааны бүтээгдэхүүний орц найрлаганд улам их хэрэглэгдэх болжээ. Тэгвэл энэ удаа betula platyphylla japonica juice/birch tree sap/birch tree water хэмээн англи хэл дээр нэрлэгддэг ХУС МОДНЫ ШҮҮСИЙН тухай дэлгэрэнгүй авч үзье.
Хус модны шүүс нь олон төрлийн ашигтай эрдэс бодис, 17 төрлийн амин хүчил, витамин, тэжээл болон уураг зэргийг өөртөө агуулдаг. Мөн молекулын хэмжээ нь жижиг байдаг учраас арьсанд илүү хурдан шингэх чадвартай байдаг. Хус модны шүүсэнд B3, B5 амин дэм, ниацинамид, Витамин С зэрэг таны арьсанд нэн чухал найрлагыг агуулсан байдаг учраас л сүүлийн үед гоо сайхны брэндүүд усны оронд ч орлуулан хэрэглэж эхлээд байгаа аж. Ланкестерийн Их Сургуулийн (University of Lancester) судалгаагаар хотод суулгасан хус мод хүрээлэн буй орчныхоо 50%-ыг цэвэршүүлсэн гэх үзүүлэлт хүртэл гаргасан нь хус модны шүүсийн байгалийн цэвэршүүлэх ямар өндөр чадвартай байдгийг илтгэж байна.
Хус модны шүүсийн давуу тал нь үүгээр ч зогсохгүй- Амин хүчил, энзим, уураг болон антиоксидант зэрэг таны арьсны гадна давхаргыг бэхжүүлэх, гадаад орчны бохирдлоос хамгаалах зэрэгт шаардлагатай ‘функцуудыг’ нэмэгдүүлж өгдөг байна. Эдгээр ашигтай бодисууд нь маш эмзэг, мэдрэг арьсанд ч хүртэл тохирох ид шидтэй.
Хус модны шүүсийн давуу талууд:
- Амин хүчлээр баялаг;
- Антиоксидант агуулсан тул таны арьсыг гадны орчны бохирдлоос хамгаална ;
- Эрдэс бодисоор арвин тул чийгээр маш сайн хангана;
- Арьсны гадаргыг бэхжүүлж, хамгаална;
- Маш хөнгөн бүтэцтэй тул давхарлаж хэрэглэх, будаг түрхэхийн өмнө хэрэглэхэд тохиромжтой;
- Арьсыг цэвэршүүлнэ;
- Арьсны өнгийг жигд болгоно;
- Бүх төрлийн арьсанд (эмзэг, батгашилтай) тохиромжтой.
Хус модны шүүсийг арьс арчилгаанд хэрэглэхээс гадна эмийн зориулалтаар уушиг, гэдэс болон ходоодны зарим өвчлөлд өргөнөөр хэрэглэдэг байна. Мөн уламжлалт хэрэглээнд ус ургалтанд, сэвх нөсөө толбо арилгах зорилгоор, үс унахаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг байжээ.
Танд санал болгох бүтээгдэхүүн:
ROUNDLAB, Birch Juice Line, Moisturizing Cleanser
Арьсанд тун зөөлөн, бага хүчиллэг (pH 5.0-6.0) чанартай энэхүү цэвэрлэгч нь өөртөө хус модны шүүс болон витамин гилуароны хүчлээр баяжуулсан. Энэхүү бүтээгдэхүүний найрлагад орсон хус модыг Инже хэмээх тосгонд ургадаг Мөнгөн хус мод хэмээн нэрийддэг модноос авсан бөгөөд танд яг л байгалийн сэнгэнэсэн, сайхан мэдрэмжийг төрүүлэх болно.
Хэрэглэх заавар: арьсаа цэвэрлэхдээ бүтээгдэхүүнээс зохих хэмжээг авч хөөсрүүлэн, нүүрээ бүхэлд нь массажлаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
ROUNDLAB, Birch Juice Line, Moisturizing Cream
Солонгосын Инже дэх хус модны шүүс, Вита Гилуароны Хүчил гэх мэт гайхалтай орцоор бүтээгдсэн энэхүү тос нь таны арьсыг гэрэлтүүлж 48 цагийн турш чийгшүүлнэ. Инже хэмээх тосгон нь далайн түвшнээс дээш 800м оршдог бөгөөд тус өндөрлөг газрын 90% нь ой модоор бүрхэгдсэн байх ажээ. Энэ газарт ургадаг “Мөнгөн” хус мод хэмээн нэрийддэг модны сэнгэнэсэн, байгалийн сайхан мэдрэмжийг та энэ тосноос мэдрэх болно.
Хэрэглэх заавар: Арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд зохих хэмжээг авч нүүрэндээ жигд түрхэнэ.
COSRX, Oil-Free Moisturizing Lotion
Энэхүү чийгшүүлэгч тосны гол найрлагад хус модны шүүс 70.8%-д мөн гиалуроны хүчил агуулсан, 5.5-6.5 хүчиллэг чанартай, арьсыг тайвшруулж гүн чийгшүүлэх үйлчилгээтэй. Бүх төрлийн арьсанд, тэр тусмаа эмзэг болон батгашилтэй арьсанд хүртэл тохиромжтой байдгаараа давуу талтай.
Эх сурвалж:
- theklog.co “Ingredient Spotlight:Why Birch Juice is like coconut water for your skin”
- nudieglow.com “Ingredients 101: Birch Juice for Glowing Skin”
- stylight.com “Why Korean skin brands are obsessed with birch juice”
- asia.be.com “What to know about birch sap and it skincare benefits”
-
Birch Juice Moisturizing Mask Sheet6,900₮
-
Birch Juice Sunscreen SPF 50+ PA ++++49,900₮
-
Birch Juice Moisturizing Cleanser34,900₮
-
Birch Juice Moisturizing Cream54,900₮
-
Birch Juice Moisturizing Toner51,900₮