Hince
Hince брэнд нь 2019 онд байгуулагдсан шинэхэн боловч хурдацтайгаар өргөжин тэлж буй гоо сайхны брэнд юм.
“Mood-Narrative Makeup” Сэтгэл хөдлөлийг өгүүлдэг нүүр будалт
Брэндийн гол философи нь зөвхөн гадаад үзэмжид анхаарахаас илүүтэйгээр хувь хүний өвөрмөц сэтгэл хөдлөл, өнгө, үйл хөдлөл хандлагыг илэрхийлэхэд чиглэдэг. Hince брэнд нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, илүү хүсэл тэмүүлэлтэй амьдралыг өдөөх зорилготой.

Брэндийн философи
Дотоод гоо сайхан ба өөрийгөө илэрхийлэх: Байгалийн гоо сайхнаа тодотгож, хувийн стилиэ эрж хайх боломжийг олгодог.
Орчин үеийн Солонгосын гоо зүй: Hince брэнд нь дэгжин, минималист төдийгүй гоёмсог сав баглаатай гэдгээрээ орчин үеийн Солонгосын загварын трендэд төгс зохицдог.
Нарийн бөгөөд баялаг өнгөний сонголт: Бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн олон төрлийн арьсны өнгөнд тохирох нарийн өнгөний паллетаас бүрдсэн байдаг.
Хэнд зориулагдсан бэ?
- Хүнд, нүүр хувиргах будалтаас илүү натурал дүр төхөө тодотгохыг хүсдэг хүмүүст
- Өнгөний олон сонголт төдийгүй давхарлан тодруулах боломжтой бүтээгдэхүүнийг илүүд үздэг хүмүүст
- Нүүр будалтыг өөрийн сэтгэл хөдлөл болон онцлог талаа илэрхийлэх хэрэгсэл болгон ашигладаг хүмүүст
- Хөнгөн, чийгшүүлэх төдийгүй удаан тогтоцтой бүтээгдэхүүн хайж буй хэрэглэгчдэд
- Минималист, загварлаг сав баглаа боодлыг үнэлдэг хүмүүст
