KAINE
Грек хэлнээ “шинэ” гэх үгийг илэрхийлэх “Kaine” гэсэн нэртэй энэхүү шинэлэг брэнд нь 100% веган бөгөөд арьсанд зөвхөн ашиг тустай орц найрлагыг сонгон бүтээгдэхүүнүүддээ шингээдэг билээ.
Шинэ гэдэг үгний илэрхийлэл учраас брэндийн эрхэм зорилго бол “ухамсар ба зэрэгцэн оршил” буюу байгал орчин, экосистемд хоргүй, шинэлэг амьдралын хэв маягийг бүтээхэд хувь нэмэр оруулах арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд бүтээх юм.
Энэхүү зорилгын нэгээхэн илтгэл бол бүтээгдэхүүний цаасан савны дотор талд орших өөрийгөө хайрлах, аз жаргалтай байхыг дэмжсэн урмын үгс билээ.
KAINE
Арьсны цочролын анхдагч сорилоор брэндийн орц найрлага нь цочрол, эмзэгшилт үүсгэдэггүй гэдэг нь батлагдсан. Мөн EWG Green-ээр баталгаажсан бүтээгдэхүүнүүдтэй.
KAINE
Kaine амьтны гаралтай орц найрлагаас татгалздаг. Бид энэ дэлхий дээр буй бүхий л амьтадтай зэрэгцэн орших хэрэгтэй. Тиймээс Kaine амьтны гаралтай орц найрлага хэрэглэдэггүй бөгөөд бүтээгдэхүүн боловсруулалтын аль ч үе шатанд амьтан дээр туршилт хийдэггүй. Франц улсын EVE Vegan-аар баталгаажсан.
Мөн түүнчлэн, амьтны эрхийн байгууллагуудад хаягдсан, гэмтсэн амьтдыг хамгаалах үйл ажиллагаанд нийт орлогоосоо тодорхой хэмжээг хандив болгон өгдөг.
KAINE
Дэлхийг эрүүл болон тогтвортой хөгжилтэй болгох зорилгынхоо төлөө сав, баглаа, боодлоо нэг бүрчлэн шалгаж, бүтээдэг. Үүний үр дүнд ашиглаж буй сав, баглаа, боодлыг зөвхөн дахин боловсруулсан хуванцар ба шилээр хийхээс гадна дууссан бүтээгдэхүүний савыг ухаалгаар ашиглах боломжийг бий болгосон билээ.