Бадамлянхуа цэцэг арьс арчилгаанд - gNno+qOUjaLVgAAAABJRU5ErkJggg==
Найрлага

Бадамлянхуа цэцэг арьс арчилгаанд

Бадамлянхуяа цэцгийг Буддизм болон Хинду шашны эртний судар бичигт ариун нандин, гэгээлэг, амар амгалан байдалтай зүйрлэж бичсэн байдаг. Бүр цаашлаад Энэтхэг, Вьетнам зэрэг улсуудын үндэсний бэлгэ тэмдэг хүртэл болсон энэхүү цэцэг нь арьсанд хүртэл олон талын ач холбогдолтой гэдгийг та мэдэх үү?  Nelumbo nucifera хэмээн Латинаар нэрлэгддэг лянхуа цэцэг нь таны арьсыг гэрэлтүүлэх, залуужуулах нууцхан жор болохыг энэ удаагийн мэдээллийн хэсэгтээ дэлгэрэнгүй авч үзье.

Бадамлянхуа цэцэг арьс арчилгаанд - pngtree june lotus lotus poster background image 251537

Бадамлянхуа цэцгийн тухай

Лянхуа цэцэг нь Өмнөд Ази болон Австралид ургадаг. Түүний үндэс нь нуур эсвэл голын ёроолд суусан байдаг бөгөөд навч нь усны гадаргуу дээр гарч дэлбээлдэг онцлогтой. Ингэхдээ олон янзын шар, улаан, цэнхэр, ягаан мөн цагаан гэх өнгүүдээр дэлгэрдэг. Гадаад орчны температур 10 градус байхад Лянхуа цэцгийн дулааны хэм 30-35 байдаг учраас түүнийг “дулаан ялгаруулагч” ургамал ч хэмээн нэрийддэг.  Лянхуа цэцгийн үрийн гадаргуу нь маш хатуу, үндэслэхэд багагүй хугацаа ордог хэдий ч тохирсон нөхцөлд ургах боломжтой байдаг. Зарим үр нь 4 зуунаас ч илүүтэй нахиалсан байдаг гээд та бод доо! Бадамлянхуа буюу “Lotus” цэцгийг Дөрвөлсөн Бөлбөө (water lily)-тэй эндүүрэх тохиолдол олонтаа гардаг ч хоорондоо ялгаатай ургамлууд юм.

Why Lotus Flowers Bloom in Buyeo | LOTTE HOTELS & RESORTS MAGAZINE


Бадамлянхуа цэцэг хүний биед үзүүлэх нөлөө

Лянхуа цэцгийн цэцэг, үр, навч, үндэс гээд бүгдийг нь идэх боломжтой байдаг. Үрийг нь түүхийгээр эсвэл болгож иддэг. Харин үндэс нь амтлаг төмстэй ижилдүү байдаг бөгөөд Витамин B, C, зэс, цайр зэрэг витамин, эрдэс бодисоор баялаг ажээ. Шинэхэн навчийг нь хоолондоо ногоо болгон хэрэглэдэг.

Олон орны соёлд лянхуа цэцгийг хандалж цайндаа өргөн хэрэглэдэг. Түүний антиоксидант чанар нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гүйлгэлт болон базлалтыг илааршуулдаг байна. Үүгээр ч зогсохгүй, ханиад, толгойны өвчин болон хамраас цус гарах үеүдэд биеийг эмчлэх зорилгоор хэрэглэж иржээ.

Premium Photo | Lotus flower wraps with sauce


Бадамлянхуа цэцэг хүний арьсанд үзүүлэх нөлөө

Бадамлянхуа цэцэг нь хүчил, уураг, витамин, эрдэс бодис, антиоксидантууд зэргээр маш баялаг учраас арьсанд олон талын ач холбогдолтой.

  1. Арьс хөгшрөлтийн эсрэг болон гэрэлтүүлэх үйлчилгээтэй. “Korean Journal of Chemical Engineering”-с гаргасан судалгаагаар лянхуа цэцэг нь арьсны уян хатан байдлыг ихэсгэдэг болох нь тогтоогджээ. Арьсны уян хатан байдал нэмэгдэнэ гэдэг нь илүү хүчтэй арьсны эсүүд, илүү бага үрчлээс, болон илүү эрүүл арьс гэсэн үг юм. Түүнээс гадна тус судалгаа нь бадамлянхуа цэццэг нь арьсыг гэрэлтүүлэх үйлчилгээ мөн үзүүлдэг болохыг тэмдэглэсэн байна.
  2. Тайвшруулж, нөхөн төлжүүлнэ. Бадамлянхуа цэцэг нь үрэвслийн эсрэг шинж чанартай тул улаалтыг багасгах, эмзэгшсэн арьсыг тайвшруулна. Витамин А-р ч баялаг байдаг тул арьсны шархыг эдгээх, аниулах үйлчилгээтэй.
  3. Арьсыг тэнцвэржүүлж, цэвэршүүлнэ. Бадамлянхуа цэцэг нь арьсны чийгшил болон тослогийг тэнцвэржүүлэх онцгой чадвартай. Судалгаанаас үзэхэд, лянхуа цэцгийг, ялангуяа ногоон цайны хандтай хавсарч хэрэглэхэд, илүүдэл себумыг арилгадаг бөгөөд ингэхдээ арьсны өөрийн чийгшлийг алдагдуулдаггүй. Себумийг тэнцвэржүүлснээр батгашилт багасхаас гадна, нүхжилтийн хэмжээ ч мөн багасдаг. Тиймээс тослог, холимог, батга гарамтгай арьсанд тун зохилтой байгаа биз?
  4. Арьсыг зөөлөн гуужуулдаг. Хибискус ургамлын ханд шиг бадамлянхуа цэцэг нь байгалийн зөөлөн AHA төрлийн гуужуулагч тул арьсыг илүү залуужуулж, гэрэлтүүлдэг.
  5. Арьсны өнгийг жигдрүүлж, толбыг бүдгэрүүлдэг. Хэрвээ та арьсны сорви болон толбонд санаа зовнидог бол энэхүү цэцэг орсон найрлагыг туршаад үзээрэй. Учир нь бадамлянхуа цэцгийн байгалийн нэгдлүүд нь (flavonoids) нарнаас үүдэлтэй толбо, хөгшрөлтөөс үүдэлтэй толбо зэргийг бүдгэрүүлэхэд тустай байдаг.

about | Nalu Skin

Арьс арчилгаанаас гадна бадамлянхуа цэцгийн ханд орсон үс арчилгааны бүтээгдэхүүн ч мөн түгээмэл байдаг. Лянхуа цэцэг нь үсний гэмтлийг арилгах, илүү хөвсгөр болгох, бууралтахаас сэргийлэх ашиг тустай байдаг.

Бадамлянхуа цэцэг арьс арчилгаанд - download

Дан ганц Азийн орнууд ч гэлтгүй дэлхий дахинаа сайн сайхныг бэлгэддэг энэхүү цэцэг нь цэвэр байдал, залуу насыг бэлгэддэг нь арьс арчилгаанд ч холбоотой аж. Та ч мөн энэхүү найрлагыг арьс арчилгаандаа нэмж, хэрэглээд бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Free Vector | Vector white lotus flower pad in pond isolated on blur background


Эх сурвалж: 

  • “Lotus Plant Study”, www.flowersociety.org 
  • “Lotus Effect: Research Papers”, www.academia.edu 
  • “Benefits of Lotus Flower in Skincare”, www.bemusedworld.com
  • “A Holy Solution for Healthy Skin”, www.dermaessentia.com

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн