MUDE
MUDE брэнд нь Солонгосын алдартай beauty blogger Raemi-ийн (Раэми) санаачилгаар 2021 онд байгуулагдсан, хурдацтай өсөн нэмэгдэж буй makeup брэнд юм.
Раэми нь олон жилийн турш гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг туршиж, судалж, өөрийн дагагчдадаа зөвлөгөө өгч байсан туршлага дээрээ үндэслэн, хэрэглэгчдийн бодит хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнүүдийг бий болгох зорилгоор энэхүү брэндийг үүсгэн байгуулжээ.
Мөн энгийн нэг брэнд гэхээс илүү хэрэглэгчийн сэтгэл хөдлөл, өдөр тутмын мэдрэмж, өөрийгөө илэрхийлэх илэрхийллийг нүүр будалтаар дамжуулан гаргахад гол анхаарлаа хандуулдаг.

Брендийн философи
“Та бол хэн нэгний мюз, тэрхүү урам зоригийн эхлэлийг хамтдаа тавьцгаая” гэсэн философитой. MUDE нь өөрийгөө гоо сайхны урлаг, илэрхийллийн эх сурвалж гэж үздэг бөгөөд хүн бүр хэн нэгний мюз байж чадна гэдэгт итгэдэг.
MUDE-ийн сав баглаа боодол нь цэвэрхэн, орчин үеийн, минималист бөгөөд нэгэн зэрэг урлагийн бүтээл мэт харагддаг. Савлагааны дээрх сарнайн хэлбэр, өнгө нь брэндийн бэлгэдэл болж, “дотоод гоо үзэсгэлэн”, “мэдрэмж”-ийг илэрхийлдэг байна. Энэ нь бүтээгдэхүүнийг зүгээр нэг хэрэглэх бус, харин өдөр тутмын амьдралын нэг хэсэг, гоо зүйн таашаал болгохыг зорьдог байна.