Numbuzin брэнд нь хүн бүрийн арьсны асуудлыг шийдвэрлэхийн тулд удаан хугацаанд тасралтгүй судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд 2019 онд Солонгосын зах зээлд өөрсдийн серум цувралаа анхлан танилцуулсан билээ.
Хэрэглэгчид сонголт хийхэд гоо сайхны бүтээгдэхүүний нэршил төвөгтэй байдаг учир Numbuzin брэнд нь савлагаан дээрээ тоонуудыг оруулж өгсөн. Ингэснээр хэрэглэгчид өөрт тохирсон бүтээгдэхүүнээ эргэн санах, дэлгүүрээс худалдаж авахад илүү хялбар болох онцлогтой.
Тиймдээ ч энэхүү брэндийн уриа нь “What’s your number” бөгөөд та өөрийн дугаараа хэлээд бүтээгдэхүүнээ сонгоорой гэсэн утга агуулдаг.