Энэхүү хувийн нууцлалын бодлого нь cloudnine.mn домэйн хаягтай Клауд Найн Бьюти ХХК –ний вэбсайтад зориулагдсан. Тус вэбсайт нь Клауд Найн Бьюти ХХК– наар захиран зохицуулагдана. Энэхүү нууцлалын бодлого нь хувь хүний вэбсайтын хэрэглээтэй холбоотой хувийн мэдээллийг ашиглах болон хувь хүний мэдээллийг толилуулахтай холбоотой цаашдын бодлогыг хэрэгжүүлэхэд оршино. Та хувийн нууцлалын бодлогын шаардлагуудтай танилцан, шаардлагуудыг хүлээн зөвшөөрснөөр вэбсайтыг ашиглах боломжтой юм.
Ямар нөхцөл, шаардлагаар бид таны хувийн мэдээллийг цуглуулах вэ?
Хувийн мэдээлэл
Та бидэнд цахим шуудан илгээх эсвэл вэбсайтын “Холбоо барих” хэсэгт хандсанаар бид таны нэр, хаяг, утасны дугаар, цахим хаяг болон бусад мэдээ мэдээллийг олж авах боломжтой. Та бидэнд нэр, гэрийн хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон бусад ажил эрхлэлттэй холбоотой мэдээллийг багтаасан хувийн мэдээллээ явуулан, “Online Profile” хэлбэрээр хувийн хэрэг үүсгэснээр бид танд нээлттэй ажлын байртай холбоотой мэдээллийг хүргэх боломжтой болох юм.
Таны зөвшөөрөлгүйгээр нууцлал бүхий мэдээллийг цаашид ашиглахгүй болно.
Техникийн мэдээлэл
Та вэбсайтад зочлоход техникээр бус харин таны нэрээр бид таныг тодорхойлох юм. Тус мэдээлэлд дараах зүйлсийг хамруулна. Үүнд: IP хаяг, сайтын аль хэсгээр зочилсон, интернэт ашиглан ямар сайтуудад зочилсон болон ямар хөтөч ашиглан сайтад зочилж байгаа зэргийг хамруулна.
Бид таны хувийн мэдээллийг бусдад түгээдэг үү?
Бидний үйл ажиллагааны чиглэлд тусгагдсан болон бусад тусгагдаагүй чиглэлээр таны хүссэн хүсэлтийг бид вэбсайтаараа дамжуулан хувь хүн болон байгууллагатай холбоо тогтооход ашигладаг. Ихэнх байгууллагууд тантай холбоо тогтоох зорилгоор таны хувийн мэдээллийг авах хүсэлтэй байдаг.
Бид вэбсайт болон гол мэдээлэл боловсруулах төхөөрөмжийг шинэчлэн хөгжүүлэхтэй холбогдуулан гуравдагч үйлчилгээний байгууллага руу цахим шуудангуудыг дамжуулж, мэдээллүүдийг ашиглуулж болно. Энэ тохиолдолд тус гуравдагч байгууллага нь нууцлалын бодлогод нийцсэн нөхцөлөөр бидний зөвшөөрөлтэйгөөр таны хувийн мэдээллийг ашиглана.
Хамгаалалт
Олон улсын стандартыг хангасан технологийн тусламжтайгаар таны хувийн мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах, өөрчлөх эсвэл устгах зэргээс хамгаалж байна. Бүх ажилтан, албан хаагчид болон удирдагчид хувийн мэдээллийг итгэмжлэл болон зөвхөн зөвшөөрөл дээр үндэслэн хэрэглэдэг.
Интернэтийн сүлжээгээр та мэдээллээ бидэнд илгээхэд таны зөвшөөрөл бүхий найдвартай мэдээлэл бидэнд ирж байгаа болон, манай серверт хадгалагдсан мэдээллүүдийн аюулгүй байдлыг бид хангаж чадахгүйд хүрэх юм. Харин та манай сайтыг ашигласнаар тус эрсдэлээс зайлсхийх боломжийг бүрдүүлдэг.
Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдал болон хяналт алдагдсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд танд мэдэгддэг. Хэрэв ийм тохиолдол гарвал бид таны хувийн цахим хаяг руу аль болох хурдан хугацаанд мэдэгдэл явуулах болно.
Нэвтрэх болон Засвар хийх
Клауд Найн Бьюти ХХК нь таны хувийн мэдээллийн үнэн зөв бодитой байдлыг баталгаажуулах ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Хэрэв та хувийн мэдээллийнхээ алдаатай буруу мэдээлэлд засвар хийх гэж байгаа бол Клауд Найн Бьюти ХХК –д мэдэгдэх шаардлагатай.
Вэбсайт ашиглах шаардлагууд
Та Монгол улсын албан ёсны оршин суугч байх шаардлагатай. Мөн та нууцлалын бодлого нь монгол улсын хуулийн дагуу бэлтгэгдсэн бөгөөд таны хувийн мэдээллийг хууль эрх зүйн хүрээнд ашиглах болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.
Танд шаардлагатай байгаа асуудлаар хэнд хандах вэ?
Биднээс хүссэн асуудлаараа та info@cloudnine.mn хаягт хандан захидал илгээснээр бид танд хариуг өгөх болно.