Энэхүү серум нь илүүдэл тослогийг хянаж бөглөрсөн нүх сүвийг нээн үрэвслийг намдаах үйлчилгээтэй ба нүхжилт багасгана. Үүнээс гадна нүүрний улайлтын эмгэгээс үүдэн гарсан батга болон улайлтыг намдаах тайвшруулах үйлчилгээтэйгээрээ давуу талтай.
Үр дүн нь ихэвчлэн 4-12 долоо хоногийн тогтмол хэрэглээний дараа харагддаг.
Голлох орц:
- Azelaic Acid 10% – Розацеа эмгэгийн улайх, батгаших, халуу дүүгэх зэрэг хэд хэдэн шинж тэмдгүүдийг нэг дор намдаадаг. Тослогийг хянаж үрэвсэлтэй батгыг намдаах, меланин үйлдвэрлэлд саад хийх замаар батганы дараах бор сорвийг бүдэгрүүлэх, дааврын эм болон жирэмснээс үүдэлтэй бор толбоны харагдацыг багасгах үйлчилгээтэй.
- Niacinamide 2% – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
Бусад орц:
- Snail Mucin 0.98% – Арьсны цочролыг намдаан тайвшруулах орц.
- Lactic Acid 0.45% – Батгашилтыг хянаж, арьсны гадаргууд үхэжсэн арьсыг гуужуулна.
Ghana –
Үнэхээр гоё бүтэцтэй над шиг тослог арьстай тэгээд тослог бүтэцтэй юм хэрэглэвэл шууд л батга гардаг хүнд яг л тохирсон serum. Батганы сорви, толбоо бүдгэрүүлж арилгахыг хүсэж байгаа хүмүүс хэрэглэж үзээрэй харамсахгүй сонголт байх болно.
uugii –
ene huurai aristai har batga garaad bgaa hun hergelj bolhuu
Ari –
Би эмзэг, холимог, гормоны батгатай. энэ серум-г 1 bottle хэрэглэсэн. 7 хоногтоо 2-3 удаа оройдоо түрхсэн. Зөөлөн учир арьс эмзэгшүүлэхгүйгээр арьсыг сайн тайвшруулж, арьсны өнгийг жигд болгоход тусалсан. Дахиж хэрэглэх үү гэж надаас асуувал хэрэглэнэ гэж хариулна даа 🙂
Khullana –
Olon yum davhar heregledg bhda sainig anzardaggui bailaa, aimr ih tiktok uzej avsniha dra overhyped ym bnda bodj bsin duusahhin aldad dangar n heregld oor serum davhr hereglku baijahda l ur duniin medersnde. Odo duussn hoinon nuur am archaaga aldj bgo🥲 ( esvel ehnii bottle duushda uilchlel medegdehuits boldog bh 2dh bottle ooso yg goe batga garh n heviin bolod irdg baih gj bodjin) bas azelic acid orsn active ingredient orsn umchn davhr hereglh uma harmr l um bnle davhr nh olon um hereglh ghde neeh hrgte sanagdagu idevhite batga garjga ued bol.9/10
Cmka –
3 bottle herglesnihee daraa l nice bsnig olj mdlee yr n bondoison tolgooitoi batgig aimar dardg super l gj helne ghde tsairulaj tal der bol neeh aimar goy tsairj soriw budegreegui c batgand l sain sngdsn daa