Сентелла азиатикагийн өндөр агууламж бүхий энэхүү тонер нь арьсыг үр дүнтэй тайвшруулж, эмзэгшлийн эсрэг үйлчилгээг үзүүлэхээс гадна арьсыг гэрэлтүүлэх, уян хатан чанарыг сайжруулах үйлчилгээтэй. Сентелла Азиатика буюу ‘бар өвс’ хэмээх орц нь Ази болон Өмнөд Африкт ургадаг бөгөөд арьс арчилгааны ертөнцөд түгээмэл ашиглагддаг. Энэхүү ургамал нь амин хүчил, антиоксидант болон арьсанд нэн шаардлагатай амин дэмүүдийг агуулдаг учраас үрэвслийг намжаах, шарх эдгээх онцгой чадвартай байдаг.
🌱Найрлага нь 100% ургамлын гаралтай.
🐰Амьтан дээр туршилт хийгдээгүй.
✔️Үнэртүүлэгч болон амин тос агуулаагүй.
✔️Спиртийн агууламжгүй.
✔️EWG Green Grade баталгаажсан орц агуулсан.
Bolor –
Давхар цэвэрлэгээ хийсэний араас 15-20 минутын турш том mask sheet-нд энэ тонероо шингээгээд тавьж үзэхийг би бүр хүн болгонд зөвлөж бнааа хха. Бараг гурван сарын турш энэ тонерыг хэрэглэсэний дараа бараг л арилах гэж хэдэн жил сар болж буй сорвинууд маань бүдгэсээд сайн ч чийгшил аваад, үнэхээр this toner is my one and only, AND ONLY PRODUCT I CAN TRULY CALL MY HOLYGRAIL! Тэгээд маш энгийн найрлагатай болохоор маш эмзэг арьстай надад ямар ч үед итгэх болохоор байдагааа, үүнийг хэрэглэдэг болсоноос хойш батга маань ч эрс багасаад сайхан бнөөөө