Хүүхдийн арьс насанд хүрсэн хүмүүсээс харьцангуй нимгэхэн байдаг учраас чийгшлээ алдан хуурайших хандлагатай байдаг. Мөн нөсөө толбо үйлдвэрлэл тогтворжоогүй байдаг нь наранд маш эмзэг байх үндэс болдог. Round Lab брэндийн энэхүү нарнаас хамгаалах күшион нь найрлагадаа нано биш UV шүүгч орц агуулсан учраас түрхсэний дараа арьсыг хуурайшуулахгүйгээс гадна white-cast буюу цагаарсан төгсгөл бага.
- Арьсны харшлын тест, эмзэг арьсны тестээр шалгагдсан.
- Нярай болон бага насны хүүхдэд аюулгүй.
- Германы арьс судлалын төвөөр шалгагдсан.
Голлох орц:
- Zinc Oxide – Минерал фильтер бөгөөд нарны хорт туяаг ойлгох замаар арьсыг хамгаалдаг.
- BABY OAT BARRIER™ – Солонгосын Хенам мужийн цэнгэг ус болон далайн салхинд ургасан органик овьёосыг цэвэршүүлэн гаргаж авсан орц юм. Арьсыг тайвшруулан, чийгийг түгжиж үрэвслийг намдаахаас гадна үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.
- Ceramide Complex plus – 5 төрлийн серамидийг хольж гаргасан арьсны чийгийн барьерыг сайжруулан хамгаалдаг.
Бусад орц:
- Пантенол: Пантенол нь арьсанд шингэмэгцээ витамин В5 болж хувиран арьсны чийгэн бүрхүүлийг бэхжүүлж өгдөг орц юм.
- Ectoin – Байгалийн бодис бөгөөд усны молекулуудыг соронз мэт өөртөө татдаг. Мөн чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээтэй арьсны ханыг бэхжүүлэх гэх мэт маш олон давуу талтай.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.