Энэхүү нарны stick нь нарны тосоо сэргээн түрхэхэд нэн тохиромжтой бөгөөд чийгийг хадгалж арьсыг сэргээх үйлчилгээтэй. Мөн арьсны температурыг бууруулах үйлчилгээтэйн дээр байгалийн гаралтай ургамлын хандыг агуулснаар хялгасан үрчлээнээс урьдчилан сэргийлнэ.
Round Lab брэндийн хус модны шүүс агуулсан Birch Juice цуврал бүтээгдэхүүнүүдийн гол найрлагыг Инже хэмээх далайн түвшингээс 800м өндөрт оршдог, уулс болон моддоор хүрээлэгдсэн газар нутгаас хураан авдаг. Хус модны шүүс нь 17 төрлийн амин хүчлээр баялаг бөгөөд арьсыг олон төрлийн шим тэжээлээр хангаж, маш сайн чийгшүүлнэ.
💡 Нэмэлт орц найрлагууд:
Diethylamino Hydroxybenzoyl Hexyl Benzoate – UV нарны туяанаас хамгаалдаг бөгөөд хус модны шүүс болон витамин гиалуроны хүчил агуулсан тул арьсыг чийгшүүлж, хэт ягаан туяанаас хамгаалж арьс эрүүл байх нөхцөлийг бүрдүүлнэ.
12 төрлийн пептид – Бат бөх арьсыг бий болгож, чийгээр хангах үйлчилгээтэй бөгөөд чийглэг, өнгөлөг эрүүл арьсыг бий болгодог.
Хэт ягаан туяаны хамгаалалт нь үндсэн 3 лабораторын тестээр SPF 50 болох нь батлагдсан.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
🍀 Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй.
🐇 Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
bbexobilegt –
Нилээн хүнд нарны стик байсан хуурай арьстай хүнд юм түрхдэг арьсанд зүгээр байх
bbexobilegt –
хүнд нарны стик хуурай арьсанд зүгээр
Haliun –
Holimog aristai bolohoor yg taarch bga Anh nileen zuzaan tvrhsneed bolood hamar mash ih toslogtoh nvhjeed bsn odoo bol nimgen gamnaj tvrheed yg taarch bga duusahaar n dahij awahaar tootsooltj bn
puujeebabe0105 –
Холимог батга гардаг арьсанд маш гоё тохирч байна лээ. Хөнгөн бүтэцтэй, цайрахгүй, батга гаргахгүй чийгшүүлээд маш гоё тохирч байгаа.
Nomio –
Haayaadaa narnii tosoo sergeeh uydee hereglehed bolj bsn. Shingelt ih dajgui.