Энэхүү нарны тосонд Солонгосын Инже тосгоны хус модны шүүс, чийгшүүлэх гиaлуроны хүчил, тайвшруулах пантенол зэрэг орцууд орсон бөгөөд арьсны өнгийг сэргээж чийгшүүлэн нарнаас хамгаална. Бага зэргийн үрчлээний эсрэг орц нэмэлтээр оруулсан тул нарнаас хамгаалах, цайруулах, үрчлээг багасгах зэрэг олон үйлчилгээтэй нарны тос юм.
Голлох орц:
- Хусны шүүс – Инже тосгон нь далайн түвшнээс дээш 800м оршдог бөгөөд тус өндөрлөг газрын 90% нь ой модоор бүрхэгдсэн байдаг. Энэ газарт ургадаг “Мөнгөн” хус мод хэмээн нэрийддэг модны сэнгэнэсэн, байгалийн сайхан мэдрэмжийг та энэ тосноос мэдрэх болно. Хус модны шүүс нь олон төрлийн ашигтай эрдэс бодис, 17 төрлийн амин хүчил, витамин, тэжээл болон уураг зэргийг өөртөө агуулдаг. Мөн молекулын хэмжээ нь жижиг байдаг учраас арьсанд илүү хурдан шингэх чадвартай байдаг.
- Ниацинамид: Арьсыг цайруулж, нүхжилтийн харагдах байдлыг багасгахаас гадна бор сорви, нөсөө толбо бүдгэрүүлнэ.
Бусад орц:
- Adenosine – Aрьсны өнгөн давхаргад байдаг эсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй.
- Аллантоин – Аллантоин нь арьсыг тайвшруулж, нөхөн сэргээж, эсийн шинэчлэлийг дэмжиж идэвхжүүлдэг.
- Пантенол – Пантенол нь арьсанд шингэмэгцээ витамин В5 болж хувиран арьсны чийгийн бүрхүүлийг бэхжүүлж өгдөг орц юм.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.