Арьсыг нөхөн төлжүүлж, үрчлээг багасгах үйлчилгээтэй энэхүү тосны найрлагад ретинал 0.03% орсон бөгөөд судалгаа шинжилгээний үр дүнд хурдан шингэдэг найрлагыг гаргаж авсан. Каффейн нь цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд полифенол ихээр агуулдаг тул антиоксидант үйлчилгээтэй.
Тосны савлагаа нь агааргүй нэг удаагийн хэрэглэх хэмжээг шахаж гаргах байдлаар бүтээгдсэнээрээ онцлог. Нэг удаагийн шахалт нь цагариг хэлбэртэй гардаг бөгөөд төв хэсэгт нь Kombu barrier ampoule эсвэл Chaga collagen serum-с дусааж, хольж түрхвэл илүү сайн үр дүн авах боломжтой.
Голлох орц:
- Ретинал 0.03% – Ретинал буюу А витамины нэг төрөл нь хөгшрөлтийн эсрэг хамгийн их судлагдсан орцуудын нэг билээ. Липосом буюу нэг төрлийн нано-тээвэрлэгч бүтцийг ашиглаж шийдсэн тогтворжуулсан төрөл бөгөөд арьсанд түрхмэгц эсүүдтэй холбогдон нөхөн төлжилтийг идэвхжүүлдгээрээ давуу талтай.
- Каффейн 2% – Цусны эргэлтийг сайжруулан арьсны өнгийг сэргээж, нүүрний хаванг буулгах үйлчилгээтэй. Полифенол ихээр агуулдаг тул антиоксидант үйлчилгээтэй бөгөөд уян хатан байдлыг нэмэгдүүлэн чийгшил өгдөг.
- Пантенол 1% – Пантенол нь арьсанд шингэмэгцээ витамин В5 болж хувиран арьсны чийгэн бүрхүүлийг бэхжүүлж өгдөг орц юм.
Бусад орц:
- Centella Asiatica Extract – Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
- Jojoba seed oil – Хохоба ургамлын үрээс гарган авдаг хохобаны тос нь арьсны байгалийн тослогтой төстэй бүтэцтэй байдаг учир арьсны нүх сүвийг бөглөхгүйгээр чийгийг хадгалж, үхэжсэн арьсыг гуужуулна.
khaliun –
ene bur unen tasarhai tos bnaa mni aris batga garamtgai emzeg huw huurai dandaaa beplain cicaterol moisturizer cream hrgledeg bsnch dahin orj irhee bolison gsn uchraas ymr turliin tos turhehee shiidej songoj chdhgu zaazaa eniig zuer hrgleed uzey geed awtal emzeg aris oroi bur turhehedch emzegsheeguu nemj batga garaaguu huuraishaagui ystio goy bn huw huurai aristaich ugluu serhed bagahan toslogtuulsniig es tootswol must have bailaaa