Энэхүү All-In-One тос нь найрлагадаа Beplain брэндийн патентлагдсан тайвшруулах найрлага агуулсан бөгөөд нэмэлтээр тослог хянах ниацинамид болон үрчлээний эсрэг аденозин орцуудыг оруулсан учраас наалдамхай мэдрэмж төрүүлэхгүйгээр арьс арчилгааг нэг бүтээгдэхүүнээр хийх боломжийг олгоно. Мөн цитрус жимсний тос бага хэмжээгээр агуулсан тул тааламжтай зөөлөн сэнгэнэсэн үнэртэй.
Голлох орц:
- Phytosterol (Beta-Sitosterol) – Арьсыг чийгшүүлэх, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх, арьсыг гадаад орчны нөлөөнөөс хамгаалах чадвартай бөгөөд алдарт Сентелла Азиатика ургамлаас гаргаж авснаараа онцлог юм. Байгалиасаа ургамлын тос, үр зэрэгт агуулагдаж байдаг хлостеринтай төстэй бүтэцтэй нэгдэл юм.
- Ниацинамид – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
- 7 төрлийн гиалуроны хүчил – Олон төрлийн молекулын хэмжээтэй тул арьсны бүхий л давхаргыг чийгээр ханган чийглэг, толигор арьсыг бий болгоно.
Бусад орц:
- Adenosine – Aрьсны өнгөн давхаргад байдаг эсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй.
- Citrus Aurantium Bergamia (Bergamot) Fruit Oil – Тослогийг тэнцвэржүүлэх үүрэгтэй бөгөөд давхар үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.