Голлох орц:
Сентелла Азиатика ургамлаас гарган авсан орц нь таны арьсыг тайвшруулж, хамгаална.
- ‘Phytosterol‘ (Beta-Sitosterol) (0.1ppm) – Фитостерол нь Д витаминтай төстэй хэлбэр, бүтэцтэй учраас арьсыг тайвшруулж, хамгаалж, бэхжүүлэх чадалтай бөгөөд алдарт Сентелла Азиатика ургамлаас гаргаж авснаараа онцлог юм. Идэвхт нэгдлийг липосом технологи ашиглан арьсны давхаргын бүтэцтэй төстэй хийсэн тул арьсанд илүү сайн шингэх чадамжтай.
Сентелла азиатика ургамлын ханд (51%), ниацинамид (2%), альфа-бисаболол, зэрэг орцууд дараах үйлчилгээг үзүүлнэ.
- Арьсыг тайвшруулж улайлтыг багасгана.
- Арьсны өнгийг сэргээнэ.
- Нүхжилтийг багасгана.
- Нөсөө толбо бүдгэрүүлнэ.
- Арьсны гадаргууг жигдэлнэ.
- Арьсны температурыг бууруулна.
Бусад орц:
Madecassoside: Арьсны чийгшлийг нэмэгдүүлж, тайвшруулна.
Аллантоин: Арьсыг тайвшруулж, хамгаалах ханыг бэхжүүлэхэд тусална.
Пантенол: Арьсыг гадны нөлөөллөөс хамгаална.
Том хэмжээтэй пад нь арьсанд жигд, сайтар наалдана.
- Падны хөвөнгийн хэмжээ нь хангалттай том тул нүдний доод хэсэг, хамрын 2 тал гээд арьсны бүхий л хэсгээ арчлах боломжийг олгоно.
- 100% хулснаас гаргаж авсан материал нь маш сайн амьсгалдаг төдийгүй зөөлөн тул эмзэг арьстай хүн ч хэрэглэх боломжтой.
Gunj –
Material unheer goy bas sain chiigshlee ugshigdug arisig goy tavishurulj golgor bolgodgiin bna😍