Коллаген, EGF пептид найрлагууд нь арьсны уян хатан байдлыг дэмжиж, хялгасан үрчлээг багасгах үйлчилгээтэй бөгөөд давхар арьсыг чийглэг байлгана. Цайрч үлддэггүй, үнэр оруулагч зэрэг хортой найрлагууд агуулаагүй тул эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой.
Голлох орц
- Centella Asiatica Extract leaf water – Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
- Жижиг молекултай коллаген – Aрьсны илүү гүн рүү шингэж, хялгасан үрчлээг тэнийлгэж, хуурайшиж, насжиж буй арьсыг сэргээнэ.
- sh-Oligopeptide – Энгийн пептидээс 10 дахин их амин хүчил агуулдаг коллаген, эластин, кератин зэрэг уургийн бүтцийг бий болгодог. Пептид нь “мэдээлэл дамжуулагч”-ийн үүргийг гүйцэтгэж арьсны эсийг коллаген, эластин үйлдвэрлэхэд дэмжлэг болдог.
Бусад орц
- Squalane – Бидний арьс байгалиасаа squalene хэмээх тосыг үйлдвэрлэдэг ч нас ахихын хэрээр үйлдвэржилт буурдаг. Тиймээс чидун жимс, дал мод зэргээс гарган авдаг ургамлын гаралтай squalane-ийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг болжээ. Squalane нь бидний арьсанд өөрийн мэт шингэж, зөөлрүүлж, чийгийг хадгалан, хамгаалах ханыг бэхжүүлдэг. Хэдийгээр тослог найрлага боловч нүх сүв бөглөдөггүй учраас батга гарамтгай арьсанд ч хэрэглэх боломжтой.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.