Дараах 2 төрлийн бүтээгдэхүүн агуулсан ба оройн арьс арчилгааг бүрэн хийх боломжтой.
- COLLAGEN REEDLE SHOT 100 – Reedle shot-н гол зорилго нь арьсанд түрхэхэд бичил хэмжээтэй зүү мэт найрлага арьсыг цоолон дараагийн хэрэглэх бүтээгдэхүүнүүдийг арьсанд гүн шингэж үйлчилгээг нь дээд зэргээр нэмэгдүүлэх юм. Нэмэлтээр жижиг молекултай коллаген, сүүний уургын ханд орсон нь арьсыг тэжээлээр хангаж уян хатан байдлыг дэмжих онцлогтой.
- FIRMING HYDROGEL MASK – Бага хэмжээний Reedle shot болон коллагены хандтай арьсыг чангалах үйлчилгээтэй энэхүү гэлэн маскийн давуу тал нь өндөр тунтай ампулыг хатууруулан хийсэн байдаг учраас арьсанд хэрэгтэй орц найрлагууд биеийн температураар хайлан гүн шингэж өгөхөд байдаг.
Голлох орц:
- CICA REEDLE™ – 99 хувийн эрдсийн гаралтай силика зүүг халаан сентелла азиатика буюу бар өвсний хандаар бага даралтад бүрж гарган авсан найрлага. Идэвхтэй найрлагуудыг арьсны гүнд нэвтрэхэд туслах гол үүрэгтэй.
- CICA HYALRON™ – Сентелла азиатика буюу бар өвсний ханд, 3 төрлийн Гиалуроны хүчил , 4 төрлийн нэмэлт сентелла найрлага болон ногоон жилийний ханын нийлбэр энэхүү нэгдэл нь арьсыг тайвшруулах болон чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд ногоон жилий нь нян бактери болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй.
- Жижиг молекултай коллаген – Aрьсны илүү гүн рүү шингэж, хялгасан үрчлээг тэнийлгэж, хуурайшиж, насжиж буй арьсыг сэргээнэ.
Бусад орц:
- Сүүний уургын ханд – Арьсан дахь чийгшлийг хадгалж, эсийн бүтцийг сэргээж, эрүүл арьсны нөхөн төлжилтийг дэмжих найрлага.
- Tocopherol (Vitamin E): Коллагены задрал болон үрчлээ, хуурайшилт зэрэг эрт хөгшрөлтийн бусад шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлдэг хүчтэй антиоксидант.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.