Дараах асуудалд чиглэсэн эрэгтэйчүүдийн бүтээгдэхүүн бөгөөд найрлагадаа Pine Cica Activer буюу нарс модны навчийн ханд, ургамлын глико-уураг болон 5 төрлийн Сентелла Азиатика ургамлын хандны нийлбэр агуулсан тос юм.
- Тослог их ялгардаг
- Сахлаа хусахаар эмзэгшдэг
- Жигд бус арьсны гадаргуутай
- Их хөлрөлтөөс үүдэн тослог их үүссэн
Голлох орц:
- Pinus Densiflora Leaf Extract – Нарс мод нь антиоксидант чанар өндөртэй ба хүнсний бүтээгдэхүүнээр түгээмэл ашиглагддаг. Биеийн архаг үрэвсэл болон зүрх, судасны өвчлөлд үр дүнтэй байдаг хэмээн Солонгосын уламжлалт анагаах ухаанд тэмдэглэгдсэн байдаг. Харин арьс арчилгаанд ашиглагдахдаа арьсны уян хатан байдлыг нэмж, эмзэгшил дарж тайвшруулан хөгшрөлтийн эсрэг үр дүн үзүүлэх ба үрэвсэл, бактерийн эсрэг ч мөн адил өндөр чадамжтай байдаг.
- ACZERO® (7 төрлийн ургамлын ханд) – Антиоксидантаар баялаг, үрэвсэл намжаах, тайвшруулах болон маш хөнгөн гуужуулах найрлагуудын нэгдэл юм.
Бусад орц:
- Capryloyl Salicylic Acid (LHA) – Хүчлийн гуужуулагч орц нь маш хөнгөн гуужуулж, нүх сүв бөглөрөхөөс сэргийлнэ. Уг орц нь хялгасан үрчлээ, нөсөө толбыг бүдгэрүүлэх нэмэлт үйлчилгээтэй байдаг.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.