Энэхүү серум нь найрлагадаа 0.1% глутатион, 2% ниацинамид агуулсан тул арьсны өнгийг сэргээх, чийгшүүлэх, мөн хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн гиалуроны хүчил, бета-глюкан агуулсан тул арьсыг гүн чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой.
Голлох найрлага:
Centella Asiatica Extract 29.2%- Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
Niacinamide 2% – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
Glutathione – Арьсыг гэмтээдэг чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээтэй хүчтэй антиоксидант бөгөөд арьсны өнгийг сэргээх найрлага юм.
Бусад найрлага:
Гиалуроны хүчил – Арьсыг чийгшүүлж, гүний чийгийг хадгална.
Бета Глюкан – Төрөл бүрийн мөөг, ургамал, замаг, мөөгөнцөр эсвэл овьёос зэргээс гаргаж авдаг полисахарид юм. Бета Глюкан нь чийгийн барьерыг сайжруулж, бактерийн эсрэг арьсны дархлааг дэмждэг. Мөн коллагены үйлдвэржилт, эсийн шинэчлэлийг дэмждэг учраас арьсыг уян хатан, залуу, чанга болгодог.
Коллаген, Аденозин – Арьсны уян хатан байдлыг дэмжиж, үрчлээг багасгана.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.