Энэхүү биеийн тос нь найрлагадаа арьсны өнгийг сэргээх, цайруулах ниацинамид болон глутатионы найрлагуудыг агуулсан. Мөн 12.3% тайвшруулах үйлчилгээтэй сентеллагийн ханд оруулж өгсөн тул эмзэг арьсыг цочроохгүйгээр гүн чийгшил өгөх давуу талтай.
APLB брэнд нь энгийн глутатионыг илүү нано бичил хэмжээнд оруулах аргыг ашигладаг тул идэвхтэй орц найрлагыг арьсны илүү гүн рүү шингэх боломжтой болгодог.
- Гундсан арьсыг сэргээнэ
- Хөнгөн бүтэцтэй, хурдан шингэдэг
- Эмзэг арьсны туршилт хийгдсэн
Голлох орц:
- Centella Asiatica Extract 12.3% – Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
- Niacinamide – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
- Глутатион – Арьсыг гэмтээдэг чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээтэй хүчтэй антиоксидант бөгөөд арьсны өнгийг сэргээх найрлага юм.
Бусад орц:
- Beta-Glucan – Төрөл бүрийн мөөг, ургамал, замаг, мөөгөнцөр эсвэл овъёос зэргээс гаргаж авдаг полисахарид юм. Бета Глюкан нь чийгийн барьерыг сайжруулж, арьсны бактерийн эсрэг дархлааг дэмждэг. Мөн коллагены үйлдвэржилт, эсийн шинэчлэлийг дэмждэг учраас арьсыг уян хатан, залуу, чанга болгодог.
- Squalane – Бидний арьс байгалиасаа squalene хэмээх тосыг үйлдвэрлэдэг ч нас ахихын хэрээр үйлдвэржилт буурдаг. Тиймээс чидун жимс, дал мод зэргээс гарган авдаг ургамлын гаралтай squalane-ийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг болжээ. Squalane нь бидний арьсанд өөрийн мэт шингэж, зөөлрүүлж, чийгийг хадгалан, хамгаалах ханыг бэхжүүлдэг. Хэдийгээр тослог найрлага боловч нүх сүв бөглөдөггүй учраас батга гарамтгай арьсанд ч хэрэглэх боломжтой.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.