Найрлагадаа 99% цэвэр, 300 далтоны жижиг молекултай гиалуроны найрлага оруулсан арьсыг услан чийгшүүлэх салфеткан маск. Арьс таталдах, хуурайших, хагарах, гүний чийг алдагдсан гэх мэт хуурайшилтаас үүдэлтэй шинж тэмдгүүдийг арилгахад чиглэн бүтээгдсэн.
MEDIHEAL брэндийн салфеткан маскууд дэлхий даяар 3 тэрбум ширхэг борлуулагдсан тоо баримт байдаг.
Голлох орц:
- Sodium Hyaluronate – Арьсны чийг алдалтыг багасгаж үрчлээ болон ерөнхий бүтцийг сайжруулна.
- Niacinamide – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
- 10 төрлийн гиалуроны хүчил – Олон төрлийн молекулын хэмжээтэй тул арьсны бүхий л давхаргыг чийгээр ханган чийглэг, толигор арьсыг бий болгоно.
Бусад орц:
- Panthenol – Үс болон арьсны арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг.
- Ceramide NP – Серамид нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, чийг алдалтаас сэргийлдэг.
- Squalane – Бидний арьс байгалиасаа squalene (нэг үсгээр өөр бичигддэг) хэмээх тосыг үйлдвэрлэдэг ч нас ахихын хэрээр үйлдвэржилт буурдаг. Тиймээс чидун жимс, дал мод зэргээс гарган авдаг ургамлын гаралтай squalane-ийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг болжээ. Squalane нь бидний арьсанд өөрийн мэт шингэж, зөөлрүүлж, чийгийг хадгалан, хамгаалах ханыг бэхжүүлдэг. Хэдийгээр тослог найрлага боловч нүх сүв бөглөдөггүй учраас батга гарамтгай арьсанд ч хэрэглэх боломжтой.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.