Гэрэлтсэн арьсыг бий болгох энэхүү тонер нь ядарч, хуурайшсан арьсыг гүн чийгшүүлэн хуурайшилттай болон батга гарамтгай арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлж өгнө. Судалгаагаар энэхүү тонерыг хэрэглэснээс хойш хоёр долоо хоногийн дараа арьсны чийг хадгалалт 31,6%-аас 56,5% болж өссөн үзүүлэлттэй байна.
Голлох орц:
Rice Bran Extract: Арьсны өнгийг сэргээн, эмзэгшүүлэлгүйгээр цайруулан жигдрүүлнэ.
Niacinamide: Сорив нөсөө толбыг бүдгэрүүлж, улайлтыг багасган өнгөө алдсан арьсыг сэргээнэ.
Chamomile Extract: Эмзэгшсэн арьсыг тайвшруулан сэргээж, улайлт болон эмзэгшлийг бууруулна.
Ceramide: Гадны нөлөөллөөс арьсыг хамгаалж, чийгийг түгжин барьснаар хуурайшилтаас сэргийлэн хамгаалах давхаргыг бэхжүүлж өгнө.
Panthenol: Чийг алдалтаас хамгаалж, арьсыг тайвшруулан чийгшүүлнэ.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.