Mung Bean Pore Tight-Up Serum
Уургаар баялаг ногоон буурцгийн пептид агуулсан өдөр тутамдаа хэрэглэж болох нүхжилтийг агшааж, арьсыг чангалж, чийгээр хангах серум. Гелэн бүтэц нь арьсанд түрхэх төдийд шингэж, таатай мэдрэмжийг төрүүлнэ.
MUNG BEAN PEPTIDETM : Beplain брэндийн патентлан гаргасан энэхүү орц нь химийн бордоогүйгээр тариалсан ногоон буурцгийг сүүлийн үеийн дэвшилтэд технологи ашиглан идэвхт орц найрлагыг гэмтээлгүйгээр гарган авсан гэдгээрээ давуу талтай. Арьсанд дараах үйлчилгээг үзүүлнэ:
- Ногоон буурцаг нь байгалийн гуужуулах үйлчилгээ үзүүлэх төдийгүй уургаар баялаг тул чийг, тэжээлээр хангана.
- “Пептид” нь арьсыг бүрдүүлэгч уургийн жижиг нэгжийг хэлдэг. Ногоон буурцгийн пептид нь арьсны коллагены үйлдвэрлэлийг дэмжиж, арьсыг чангалан, уян хатан болгоно.
Mung Bean Pore Clay Mask
Энэхүү ногоон шошийн комплекс агуулсан нүхжилтийн эсрэг шавар маск нь арьсны нүх сүвэн дэх бохирдол болоод илүүдэл тослогийг сайтар цэвэрлэхээс гадна үхэжсэн эд эсийг гуужуулж эрүүл толигор арьсыг бий болгоно. Батга болон нүхжилтээ арилгахыг хүссэн хэн бүхэнд хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн.
Голлох найрлага болох mung bean буюу ногоон шошийн хандыг Шилла гүрний үеэс олон зууны туршид цэвэрлэх, ариутгах зорилгоор ашиглаж ирсэн. Иймд Солонгосын хэлц үг ч бий болсон нь “100 хорт бодисыг арилгах чадвартай” хэмээн ‘mung beans’ ургамлыг хэлдэг байжээ.
Mung Bean Line Sachet
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.