Roundlab брэндийн патентлан гаргасан Pine Cica Activer орцыг агуулсан арьсыг тайвшруулж, батга үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бие угаагч.
БНСУ-ын Yangyang нутагт ургадаг мөнх ногоон нарс модны улирал солигдоход унах навчсыг ашиглан модоо гэмтээлгүйгээр бүтээсэн.
Pine Cica Activer:
Pine Cica Activer буюу нарс модны навчны ханд, ургамлын глико-уураг болон 5 төрлийн Сентэлла ургамлын хандны нийлбэр нь гадаад орчны нөлөөнөөс болж гэмтсэн, эмзэгшсэн арьсыг эмчилж, нөхөн сэргээх хурдыг нь нэмэгдүүлнэ.
3 төрлийн хүчлийн гуужуулагч:
AHA+BHA+PHA 3 төрлийн хүчлийн гуужуулагч агуулсан тул арьсны гадаргууг үрж гэмтээхгүйгээр үхэжсэн эд эсийг гуужуулж, нүх сүвэн дэх бохирдол болон илүүдэл тослогийг цэвэрлэнэ.
3 төрлийн гиалуроны хүчил:
3 төрлийн молекулын хэмжээтэй гиалуроны хүчил нь арьсны давхарга бүрийг чийгээр хангана.
Тайвшруулах найрлага:
Арьсыг үр дүнтэйгээр тайвшруулах пантенол, аллантоин, бэтайн орцууд гадны нөлөөллөөс болж цочирсон арьсыг тайвшруулж, хамгаална.
Эрүүл арьсны pH (4-6) – тай гелэн бүтэцтэй бөгөөд маш сайн хөөсөрдөг.
chimeg.doch –
Тогтмол хэрэглэж байгаа гоё зөөлрүүлдэг