Түрхэх явцад хайлан, гялалзсан бүрхүүл үүсгэх энэхүү балм нь наалдахгүй бөгөөд 2 давхарлан түрхэхэд уруулын үрчлээг дүүргэн тогтдог. Найрлагадаа 86% чийгшүүлэх найрлагууд (squalane, 3 төрлийн гиалуроны хүчил, какаоны үр) оруулж өгсөн. Давхарлан түрхэх бүрд өнгө нь тодорно.
*13 Soda Dew өнгө нь саа болон ментол агуулсан уруулын арьсыг бомбойлгон гялалзуулах үйлчилгээтэй. Уруулын будалтын өмнө бомбойлгогчоор эсвэл будгийн дээр нэмж түрхэх боломжтой.
03 Bunny Pink – Гэрэлтсэн туулайны хэл шиг ягаан
04 Fever Dew – Арьсыг гэрэлтүүлэх улаан
05 Hug Dew – Зөөлөн ягаан бор
09 Raw Grape Dew – Зөөлөн усан үзмийн ягаан
10 Cool Rose Dew – Хүйтэн сарнай
13 Soda Dew – Бомбойлгогч саа
anuharchu –
Савлагаа – 4/5 Өндөг шиг савлагаа нь ёстой хөөрхөн, гэхдээ жаахан практикал бус санагдаж магадгүй.
Өнгөний сонголт – 5/5 12 Plummy өнгийг нь авч хэрэглэж байгаа. Ямар ч тонтой хүн өөрийнхөө арьсанд тохиромжтой өнгийг олж чадах санагдсан болохоор өнгөний сонголт маш хүртээмжтэй санагдсан.
Төгсгөл болон тогтоц – 4/5 Нэрэндээ таарсан Dewy төгсгөлтэй юм байна лээ. Гялалзсан болохоор нэмж гэрэлтүүлэгч ашиглах шаардлагагүй. Уруулнаасаа гадна хацар дээрээ тавихаар ёстой хөөрхөн юм байна лээ. Доод талынх нь cushion-өө хөдлгөхгүй байсан нь таалагдсан. Гэм нь тогтцож нь богинохон, дахин дахин сэргээх шаардлагатай санагдсан шүү. Тэгээд л авч явах хөөрхөн accessories-тэй байдаг байх л даа.