Энэхүү уруул өнгөлөгч нь найрлагадаа 11 төрлийн пептид болон витамин А буюу ретинал агуулсан бөгөөд уруулд наалдамхай мэдрэмж төрүүлэхгүйгээр булбарай зөөлөн болгоно.
Гүн чийгшүүлэх: Хуурайшиж хагарсан уруулыг чийгшүүлнэ
Өнгө сэргээх: Өнгөө алдсан уруулын өнгийг сэргээж, цайруулна
Уруулын зураасыг багасгах: Уруулын зураасыг багасган бомбойлгоно
Уян хатан болох: Уруулыг чангаруулна
Нарнаас хамгаалах: Уруулын арьсыг нарнаас хамгаалан хөгшрөлтөөс сэргийлнэ
Голлох орц:
- Retinal 0.01% – Ретинал буюу А витамины нэг төрөл нь хөгшрөлтийн эсрэг хамгийн их судлагдсан орцуудын нэг билээ. Липосом буюу нэг төрлийн нано-тээвэрлэгч бүтцийг ашиглаж шийдсэн тогтворжуулсан төрөл бөгөөд арьсанд түрхмэгц эсүүдтэй холбогдон нөхөн төлжилтийг идэвхжүүлдгээрээ давуу талтай.
- Squalane – Олив, чихрийн нишингээс гаргаж авдаг чийгийг түгжин тайвшруулах найрлага
- Ethylhexyl Methoxycinnamate – Нарнаас хамгаалах филтер
Бусад орц:
- Tocopherol (Vitamin E): Коллагены задрал болон үрчлээ, хуурайшилт зэрэг эрт хөгшрөлтийн бусад шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлдэг хүчтэй антиоксидант юм.
Золзаяа –
Аймар гоё түрхээл шууд уруул сэнгэнээд сэрүү татаад гоё санагдсан . Уруул хатаж хуурайшсан үед бас сайн чийгшүүлж байсан. Гал2
gantuya.haliukaa –
Энэ ёстой таалагдсаан. Уруулын будаг шиг байх болов уу гээд эргэлзэж2 авсан чинь бүүр үнэн гоё юм байна. Түрхэхэд зөөлхөн вазелин шиг мэдрэмж өгч, түрхэсний дараа уруулд наалдаж барих, зузаан мэдрэмж өгөхгүй хөнгөхөн бас маш сайн чийгшүүлж уруул сэнгэнээд булцгар болж байгаа юм шиг санагдаад гоё байгаа