Энэхүү маскийн гол найрлага нь үрчлээний эсрэг үйлчилгээтэй ретинол болон коллагеныг хослуулсан ба маскийн эрүү хэсэг тусдаа учраас 2 шанаа руу өргөх байдлаар тавьж арьсыг чангалах давуу талтай.
Голлох орц:
- Ретинол – Энэ бол ретинойдын сул хэлбэр бөгөөд коллаген боловсруулалт, эсийн шинэчлэлийг дэмжсэнээр үрчлээ багасаж, үрэвсэл дарагдахаас гадна тослогжилт багасдаг. Ретинол нь молекулын бүтцийн хувьд ретинойдоос ялгаатай учир арай удаан, аажмаар нөлөөлдөг ч хоёулаа retinoic acid болж хувиран, ижил үр дүнг үзүүлдэг.
- Жижиг молекултай коллаген – Aрьсны илүү гүн рүү шингэж, хялгасан үрчлээг тэнийлгэж, хуурайшиж, насжиж буй арьсыг сэргээнэ.
Бусад орц:
- Sodium Hyaluronate – Арьсны чийг алдалтыг багасгаж үрчлээ болон ерөнхий бүтцийг сайжруулна.
- Ceramide NP – Серамид нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, чийг алдалтаас сэргийлдэг.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.