Энэхүү “Holiday Edition”-д Beauty of Joseon брэндийн будааны орц найрлага агуулсан 4 төрлийн бүтэн хэмжээтэй бүтээгдэхүүн болон цүнхэнд авч явахад тохиромжтой жижиг толь багтсан. Бүтээгдэхүүнд:
- Relief Sun Aqua Fresh 50ml
Энэхүү нарны тос нь Beauty Of Joseon брэндийн хэдийн алдартай болсон Relief Sun: Rice+ Probiotics нарны тосны шинэ төрөл бөгөөд илүү усан бүтэцтэй, тослог багатайгаар арьсыг нарнаас хамгаалан, тайвшруулан чийгшүүлэх үйлчилгээтэй. Химийн төрлийн нарны тос нь арьсанд хурдан шингэдэг, цайрч харагдуулдаггүй гээд олон төрлийн давуу талтай байдаг. Энэхүү нарны тосыг хэрэглэхдээ хэд ч давхарлаж хэрэглэсэн зузаан, таагүй мэдрэмж өгөхгүй бөгөөд цайрч харагдуулахгүй гэдгээрээ онцлогтой.
- Glow Deep Serum : Rice +Alpha-Arbutin 30ml
Энэхүү серум нь Солонгосын уламжлалт эмийн эмчилгээний арга ухаанаар хийгдсэн бөгөөд арьсыг гэрэлтүүлэх, нөсөө толбыг багасгах, арьсны өнгийг жигдлэх үйлчилгээг үзүүлдэг.
- Ground Rice and Honey Glow Mask 150ml
Цагаан будаа болон зөгийн балыг төгс хослуулсан угаадаг энэхүү маск нь makgeolli буюу Солонгосын үндэсний цагаан будааны архийг дахин шинэчлэн гаргаж авсан тунадасны өвөрмөц найрлагаас бүтсэн. Мөн будааны хальсны нунтаг болон зөгийн балаар баяжуулсан нь гүн чийгшил өгч, арьсны бүтцийг сайжруулж, батгыг тайвшруулахад туслах үйлчилгээтэй.
- Glow Replenishing Rice Milk 150ml
Жусон гүрний үед будааны хивгийн ус буюу мигамсуг арьсыг гоо үзэсгэлэнтэй болгохын тулд ашигладаг байсан нь өнөө үеийн тонер болон эссенстэй төстэй юм. Шим тэжээлээр баялаг будааны шүүс болон будааны амин хүчил нь хуурайшсан арьсыг гүн чийгшүүлэн толигор болгох давуу талтай. Энэ тонер нь онцгой давхар бүрхэвч үүсгэх найрлагатай ба үүнд будааны шүүсээр чийгшүүлэх бүрхэвч, тослогийг хянах нунтаг бүрхэвч ордог. Мөн эмзэг арьсыг тайвшруулан толигор болгож гэрэлтсэн арьсыг бий болгоно.
- Толь
Хиймэл ноосоор хийсэн будааны цагаан өнгөтэй толь нь шинэ жилийн уур амьсгалд төгс чимэг болно.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.