Арьсыг үр дүнтэйгээр гуужуулж, батгашилтыг багасгах үйлчилгээтэй энэхүү серүм нь арьсны гадаргууг жигдэлж, толигор болгоно.
Голлох орц:
– Лактик асид 9% – Cүү, жимс, хүнсний ногооноос гарган авдаг АНА-ийн нэг төрөл болох энэхүү гуужуулагч найрлага нь Glycolic acid-тай харьцуулахад хүчний хувьд ижил боловч молекулын хувьд арай том учир арьсны гүн рүү нэвтэрдэггүй. Тиймээс эмзэг арьстай хүмүүст тохиромжтой зөөлөн гуужуулагч юм. Шөнийн турш үхэжсэн эсийг гуужуулж, арьсны гадаргууг толийлгон, чийгшүүлэх үйлчилгээтэй.
– Розмарины навчийн ханд 7% – Антиоксидантаар баялаг бөгөөд бактерийн болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул батганд тустай найрлага юм.
– Succinic Acid 0.5% – Салицилийн хүчлийн (BHA) оронд хэрэглэж болох төстэй төрлийн зөөлөн гуужуулагч найрлага бөгөөд хар батгыг үр дүнтэйгээр арилгаж, нүхжилтийн харагдцыг багасгана.
Үзүүлэх үйлчилгээ:
✅ Арьсыг зөөлөн гуужуулна.
✅ Хар, цагаан батгыг багасгана.
✅ Тослог хариулна.
✅ Нүжилтийг багасгана.
✅ Арьсны өнгийг жигдэлж, толигор болгоно.
✅ Арьсыг чийгшүүлнэ.
✅ Арьсыг тайвшруулна.
Давуу тал:
– Оройдоо түрхээд унтахад маргаашийн нүүр будалт сайн шингэнэ.
– Fragrance, alcohol, essential oil free учир эмзэг арьстай хүмүүс хэрэглэхэд ч тохиромжтой. Гэхдээ хэт эмзэг арьстай бол зөвлөхгүй.
– Батгатай арьсанд нэн тохиромжтой.
– 🍄Fungal acne safe
– Гуужуулангаа чийгшүүлдэг учир арьсыг хуурайшуулахгүй.
– AHA, BHA аль алийг нь бага хувиар агуулснаараа онцлог. Учир нь AHA арьсны гадаргуу дахь үхэжсэн арьсыг гуужуулдаг бол BHА тосонд уусах чадвараараа арьсны нүхжилт рүү хүрч, нүхэнд байгаа тослог, бохирдолтой шөнөжин тэмцдэг. Тиймээс л тослог хариулж, хамарны хар батгыг багасгаж, нүхжилтийг багасгандаг гайхалтай давуу талтай.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.