95% эмгэн хумсны салсыг агуулсан уг эссенс нь арьсыг чийгшүүлэн сэргээж өгөхөөс гадна 5 төрлийн пептидийн найрлагуудын тусламжтайгаар арьсыг чангалах, өргөх үйлчилгээг давхар үзүүлнэ.
Ц витамин болон нарнаас хамгаалах найрлагуудтай төгс хосолдог.
4 долоо хоногийн хэрэглээний дараах үр дүн:
- Батга 53% багассан
- Тослогийн хэмжээ 38% буурсан
- Нарны үүдсэн гэмтэл 51% багассан
Голлох орц:
- Snail Secretion Filtrate 95% – Эмгэн хумсны салс нь энзим, гиалуроны хүчил, коппер пептид, бактерийн эсрэг пептидээр баялаг, товчхондоо арьсанд олон талаар ач тусаа өгдөг супер найрлага юм. Арьсыг чангалах, коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлэх, батганы сорви болон нөсөө толбыг арилгахад тусалдаг бөгөөд давхар чийгшүүлэх үйлчилгээтэй.
- 5 төрлийн пептид – Пептидүүд нь коллаген, эластин, кератин зэрэг уургийн бүтцийг бий болгодог амин хүчлүүдийн гинжин хэлхээ юм. Пептид нь “мэдээлэл дамжуулагч”-ийн үүргийг гүйцэтгэж арьсны эсийг коллаген, эластин үйлдвэрлэхэд дэмждэг.
Бусад орц:
- Adenosine – Aрьсны өнгөн давхаргад байдаг эсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэгтэй найрлага.
saraa –
Тослог давамгай холимог арьстай, хүнддээд юм гарах болов уу гэж санаа зовж байтал тэгсэнгүй ээ. Нүүр өглөө гөлчийгөөд глови сэрсэн, гэхдээ илүүдэл тосны гялгар биш арьс гоё булцгар болсон байсан. Хуурай арьстай хүмүүст бас гоё таарах байхаа. Бас age r pro booster хийхдээ ашиглахад гел хэлбэртэй болохоор аятайхан байна.
batzaya.batjargal01 –
Таг хуурай арьстай. Энэ үнэхээр хайр байсаан. Чийгшүүлнэ гэж жигтэйхэн.
Gansukh Baysgalan –
Нөхөртэйгөө хамт хэрэглэдэг бид 2 хуурай арьстай. Уг нь нүх сүв бөглөхөөргүй орцуудтай ч хэрэглэснээс хойш батга гараад байх болсон
Маралжингоо –
my holy grail маш сайн чийгшүүлдэг хөнгөн бүтэцтэй нүүрэн дээр хүнд оргиод байдаггүй сайн шингэдэг
Tuuguu –
Ehendee buruu heregleed ur dungui sanagdaj bsn ym bnle. Chiigtei aris dr tovshij deer n tostoi n hamt hereglej bga. Gunii chiig sn ogch bs batgany edgereltiig ih hurdasgaj bgaa.