Пантенол 5%: Пантенол нь арьсанд шингэмэгцээ витамин В5 болж хувиран арьсны чийгэн бүрхүүлийг бэхжүүлж өгдөг орц юм. Энэхүү маскнд орсон пантенолын молекулын хэмжээ нь маш жижиг /nano size/ тул арьсанд илүү сайн шингэж өгнө.
Хар шош: Cолонгос улсын өндөрлөгт орших Жеонгсон (Jeongseon) мужид ургадаг “Rhynchosia Volubilis” буюу жижиг хар шош нь уураг, витамин В зэргээр баялаг тул арьсыг гүн чийгшүүлэхээс гадна чангалж, тэжээлээр хангана.
Эрүүл арьсны гадаад давхаргын 45-50%-ийг серамид бүрдүүлдэг бол чөлөөт өөхөн хүчлүүд 15%, холестерол 25% байдаг байна. Энэхүү маск нь эрүүл арьсны гадаад давхаргыг бүрдүүлэгч хамгийн чухал 3 липидийг агуулсан.
Серамид: Серамидийг арьсны “цемент” эсвэл “хөрс” гэж ойлгож болох бөгөөд арьсны өөрийгөө бактериас хамгаалах, чийгээ хадгалах дархлааг сайжруулдаг. Бидний арьс өөрөөсөө үйлдвэрлэдэг боловч нас ахих тусам үйлдвэрлэлт нь багасаж байдаг тул заавал нэмэлтээр авах шаардлагатай.
Арьсны хамгаалах ханын гэмтэлд липидүүдтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь гэмтлийг засах хурдыг илт ихэсгэдэг. Учир нь липидүүд арьсны өөрийн бүтэцтэй нийцэж, хурдан шингэж орж, бүтцийг тэнцвэржүүлдэг.
xln –
Huurai aristai ndad john naaldamhai sanagdsn. Bas salfetka ni john tiim nyaltsgai evgui
U –
Goy tejeelleg mask bna, huurai aristai waaw geed maska tavilaa, maskni material uneheer tuhtai goy material bna
Baterdene lkhagvadulam –
Hi, Хув хуурай арьстай хүн нь байна өө энэ маск бол хайр2 янзын чийгшил тэжээл өгдөг тавьсны дараа ч тухтай гоё үнэртэй хурц биш гоё маск🌸