Сайн чанарын матча энгийн матчагаас ямар ялгаатай вэ?
Хаврын эхэн сарын нарны элчинд 20 өдрийн турш ургуулсан цайны навчийг хураан авч халуун ууранд удаан хугацаагаар жигнэнэ. Дараагаар нь сайтар хатаан, маш жижиг хэмжээтэй болтол нь нунтаглана. Халуун ууранд удаан хугацаагаар жигнэснээр навчны гашуун амт арилж, зөөлөн, таатай амттай, тод ногоон өнгийн дээд зэргийн ногоон цай бий болно.
Яагаад Teazen Matcha Latte – г сонгох вэ?
- Солонгос улсад тариалсан дээд зэргийн ногоон цайны зөөлөн амтыг мэдрэх боломж
- Яг л капучино шиг хөвсгөр зөөлөн сүүтэй кафе маягийн матча латтег хүссэн үедээ, хүссэн газраа уух боломж
- Шууд найруулан уухад зориулан хийсэн савлагаа нь хэрэглэхэд хялбар
- Халуун болон хүйтнээр уух боломж
Кофе шопийн амтат жорыг гэртээ хийж уугаарай!
Гүзээлзгэнэтэй матча латте хийх арга:
- 120мл сүүн дээрээ 1 уут матча хийгээд сайтар хутгана.
- Гүзээлзгэнээ жижиглэж хэрчих эсвэл миксердээд сүүтэй матча дээрээ хийн сайтар хутгаад ууж хэрэглэнэ.
Matcha Frappe хийх арга:
- 10 ширхэг мөс миксэрдээд 100 мл сүү хийгээд сайтар хутгана.
- Дараагаар нь матча латтенаасаа 2 уутыг хийж миксэрдээд л амтат Matcha Frappe бэлэн болно.
jslhn –
гүзээлзгэнэтэй сүүтэй уухаар жаргааж байна лээээээээ