Транексамын хүчил, ниацинамид болон сентелла навчны усаар баяжуулсан энэхүү биеийн тос нь арьсны өнгийг жигдлэх, арьсыг гэрэлтсэн толигор болгох үйлчилгээтэй. Хөнгөн бүтэцтэй учраас биеийн арьсанд наалдамхай мэдрэмж төрүүлэхгүйгээр хурдан шингэнэ.
Голлох орц:
- Centella Asiatica Extract leaf water – Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
- Tranexamic Acid: Нөсөө толбо бүдгэрүүлж, арьсны өнгийг жигдрүүлдэг бөгөөд Меланины үйлдвэрлэлийг сааруулснаар пигментаци, нарны толбо, мелазма болон арьсны өнгөний жигд бус байдлыг багасгаж, арьсыг илүү цайвар, жигд өнгөтэй болгоно.
Бусад орц:
- Niacinamide- Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.