Транексамын хүчил, ниацинамид болон сентелла навчны усаар баяжуулсан энэхүү маск нь арьсны өнгийг жигдлэх, арьсыг гэрэлтсэн толигор болгох үйлчилгээтэй бөгөөд маскны материал нь арьсанд төгс сууж, чийглэг мэдрэмжийг төрүүлнэ. Сентелла өвсний найрлагатай тул арьсыг цочроохгүйгээр давхар тайвшруулан чийгшүүлнэ.
Голлох орц:
- Centella Asiatica leaf water – Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.
- Транексамын хүчил: Нөсөө толбо бүдгэрүүлж, арьсны өнгийг жигдрүүлдэг бөгөөд Меланины үйлдвэрлэлийг сааруулснаар пигментаци, нарны толбо, мелазма болон арьсны өнгөний жигд бус байдлыг багасгаж, арьсыг илүү цайвар, жигд өнгөтэй болгоно.
Бусад орц:
- Niacinamide- Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгах, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
tegshzaya48 (verified owner) –
Гадаа салхинд яваад халуу дүүгсэн арьсанд дээрээ тавиад л сэрүү татаад тун таатай байсан. Маскаа авсны дараа наалдамхай төгсгөлгүй тул тун таалагдсан.