5 төрлийн пептид, 3 төрлийн витамин ц-р баялаг жимсний ханд болон гиалуроны хүчил орсон энэхүү зовхины серум нь нүдний эргэн тойрны эмзэг арьсанд гүн чийгшил өгч тэжээлээр ханган цайруулах давуу талтай. Хошуу нь 360 градус эргэдэг хүйтэн бөмбөлөгтэй массажлан түрхэх зориулалттай. Нэг удаагийн түрхэлтээр дээд зовхины хаван 14% буурсан нь туршилтаар батлагдсан.
2 долоо хоногийн туршилтаар дараах үр дүнгүүд гарсан:
- Зовхи орчмын үрчлээний тоо хэмжээ, гүн болон урт 67% багассан
- Доод зовхины унжилт 22% багассан
- Нүдний доорх харлалт 7% цайрсан
Голлох орц:
- Веган коллаген 450ppm – Aрьсны илүү гүн рүү шингэж, хялгасан үрчлээг тэнийлгэж, хуурайшиж, насжиж буй арьсыг сэргээнэ.
- 3 төрлийн гиалуроны хүчил – Бидний арьсанд байгалиасаа байдаг humectant бөгөөд өөрөөсөө 1000 дахин их жинтэй усыг татаж чаддаг. Жижиг молекултай нь гүний давхаргад нэвтэрч үрчлээнээс сэргийлж, гүний чийгшил өгдөг.
- 5 төрлийн пептид – Пептидүүд нь коллаген, эластин, кератин зэрэг уургийн бүтцийг бий болгодог амин хүчлүүдийн гинжин хэлхээ юм. Пептид нь “мэдээлэл дамжуулагч”-ийн үүргийг гүйцэтгэж арьсны эсийг коллаген, эластин үйлдвэрлэхэд дэмжлэг болдог.
Бусад орц:
- Pyrus Malus (Алимын ханд) – Антиоксидант найрлага бөгөөд чийгшлийг татах болон зөөлөн гуужуулах давхар үйлчилгээтэй.
- Наран цэцгийн үрийн тос – Витамин A, E, болон K агуулдаг бөгөөд арьсны байгалийн тосыг алдагдуулахгүйгээр арьсыг цэвэрлэнэ. Мөн non-comedogenic буюу нүх сүвийг бөглөхгүй.
- Jojoba seed oil – Хохоба ургамлын үрээс гарган авдаг хохоба тос нь арьсны байгалийн тослогтой төстэй бүтэцтэй байдаг. Арьсны нүх сүвийг бөглөхгүйгээр чийгийг хадгалж, үхэжсэн арьсыг гуужуулна.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.